• 70276811
  • 2021zaamar@gmail.com
НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР
Заамар сумын Засаг даргын Тамгын газар (ТҮ-5)-ын “Архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтан” ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
  НЭГ. Тавигдах шаардлага:
Боловсрол: Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй.
Мэргэжил: Төрийн захиргааны болон нийгмийн ухааны чиглэлийн мэргэжилтэй байх.
Мэргэшил: Тухайн албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэргэжлийн чиглэлээр мэргэшсэн байх.
Туршлага: Туршлага харгалзахгүй.
Ур чадвар:
- Төрийн албан хэрэг хөтлөлт, бичиг хэрэг, монгол хэл, найруулгын чадвартай байх.
- Компьютерийн хэрэглээний программ бүрэн эзэмшсэн, мэдээллийн дэвшилтэт технологи ашиглах чадвартай байх.
- Багаар, хамтран ажиллах чадвартай байх.
- Харилцааны өндөр соёлтой байх.
- Ажлын ачаалал даах, хариуцлага хүлээх чадвартай байх.
  ХОЁР. Бүртгүүлэх иргэн дараах баримт бичгийг бүрдүүлнэ.Үүнд:
1.Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 600 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт)-ын “А” хэсгийг бүрэн бөглөж, 4х6 хэмжээтэй зураг наасан байх.
2.Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг  (Хуулбар)
3.Иргэний үнэмлэхийн хуулбар
4.Ажилд орохыг хүссэн өргөдөл
  ГУРАВ.Хугацаа: 
Дээрх шаардлагыг хангасан иргэдийн баримт бичгийг 2023.02.15-ныг хүртэл ажлын өдрүүдэд Засаг даргын Тамгын газрын 208 тоот өрөөнд хүлээн авна. 
  ДӨРӨВ. Мэдээлэл лавлагаа:
Ажлын байртай холбоотой асуудлаар 99839350 дугаарын утсанд хандана уу.
ЗААМАР СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

2023-02-14 00:00:00