• 70276811
  • 2021zaamar@gmail.com
“ШИНЭ ХӨДӨӨ” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД МАНАЙ СУМ ХАДЛАН ТЭЖЭЭЛ БЭЛТГЭХ ИЖ БҮРЭН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖТЭЙ БОЛЛОО.

✅Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор хэрэгжүүлж байгаа “Шинэ хөдөө” төсөл, аймгийн “Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлт”-д тусгагдсан ажлын хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ХХААХҮЯ-ны сайдын багцаас Төв аймгийн ХХААГ, Аргалант, Алтанбулаг, Архуст, Батсүмбэр, Баянчандмань, Баянцогт, Баянхангай, Баяндэлгэр, Баянжаргалан, Борнуур, Жаргалант, Заамар, Лүн, Мөнгөнморьт, Өндөрширээт, Сэргэлэн, Сүмбэр, Угтаалцайдам, Цээл, Эрдэнэ, Эрдэнэсант сумдад хадлан тэжээл бэлтгэх иж бүрэн тоног төхөөрөмж буюу трактор, үрлэгч, хадуур, хаман боогчийг гардуулан өглөө.

✅Цаашид аймгийн “Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлт”-д газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжих, тариалалт, хураалтын үйл ажиллагааг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэх боломжоор хангаж “Техник дундын үйлчилгээ”-г нэвтрүүлэхээр ажиллаж байгаа гэв.

2022-12-15 00:00:00