Үндсэн цэс
- Нүүр
- Сумын тухай
- МЭДЭЭ
- ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГУУД
- ШИЛЭН ДАНС
- ХОРШОО ХӨГЖҮҮЛЭХ САН
- ИЛ ТОД БАЙДАЛ
- ЗУРГИЙН САН
Монгол улсын гавьяат багш, спортын мастер, Аймгийн арслан Н.Гантөмөрийн нэрэмжит өсвөр үеийн чөлөөт бөхийн тэмцээнийг анх удаагаа сумын ЗДТГ, аймгийн БТСГазар хамтран 2022.10.15-16 өдрүүдэд зохион байгууллаа.
Энэхүү тэмцээнд Алдар спорт хороо, Төв, Дорноговь, Говь-Алтай аймгийн нийт 300 орчим тамирчид 23 жинд өрсөлдөж:
- Заамар сумын баг тамирчид 1-р байр,
- Жаргалант сумын баг тамирчид 2-р байр,
- Лүн сумын баг тамирчид 3 дугаар байрт тус тус шалгарлаа.
Тус тэмцээнийг ивээн тэтгэсэн А.Ганболд, Р.Жамбалдорж нартаа ажлын өндөр амжилт хүсье.