• 70276811
  • 2021zaamar@gmail.com
НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ

✅2022 оны 09 дүгээр сарын 19,20-нд Заамар суманд Аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс, Төрийн архивын тасаг, харъяа агентлагууд хууль эрх зүйн туслалцаа, лавлагаа мэдээллээр иргэдэд үйлчилж “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” зохион байгуулж, аймгийн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг танилцуулах, төрийн байгууллагуудаас үзүүлэх үйлчилгээг иргэдэд нэг дороос хүргэх, санал хүсэлтийг нь шийдвэрлэнэ.

✅Иргэд, аж ахуйн нэгжийг төрийн үйлчилгээ, мэдээлэл өгөх байгууллага:

1. Төв аймгийн ЗДТГ (Хууль эрх зүйн хэлтэс, Төрийн архивын тасаг)

2. Төв аймгийн Шүүхийн тамгын газар

3. Төв аймгийн Прокурорын газар

4. Төв аймаг дахь Цагдаагийн газар

5. Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс

6. Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр биелүүлэх газар

7. Төв аймгийн Шүүхийн шинжилгээний алба

8. Хүний эрхийн Үндэсний Комиссын Төв аймаг дахь салбар

9. Хууль зүйн туслалцааны төвийн Төв аймаг дахь салбар

10. Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар

✅Жич: 19-ны 14-18 цаг хүртэл суманд, 20-ний 09-18 цаг хүртэл Хайлааст багт ажиллана.

Иргэд та бүхэн өргөнөөр оролцож, өөрт хэрэгтэй мэдээллийг нэг дороос авахыг уриалж байна.

2022-09-15 00:00:00