Танилцуулга
Сумын хөгжлийн зорилт PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Administrator   
3 дах өдөр, 19-03-2014 13:31

Тус сум нь “Хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:

  • Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцлийг бүрдүүлэх
  • Ажлын байрыг 2.3 дахин нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг хүн амын суурьшил,газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах
  • Нийгмийн дэд бүтэц, Орон сууцны хангамжийн хувийг дээшлүүлэх
 
Шижир Алт цэцэрлэг PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Administrator   
2 дах өдөр, 09-04-2013 11:22

Шижир-Алт цэцэрлэг нь 1995 онд 4 бүлэгт 100 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай 16 багш ажилчидтайгаар уурхайн хөрөнгөөр  үйл ажиллагаагаа эхэлсэн. Шижир-Алт цэцэрлэгт 1996-2012 он хүртэл ажиллаж байсан анхны эрхлэгч Жанжаадорж овогтой Нармандах /МУСТА, МУБТА, Хөдөлмөрийн хүндэт медальт ,Алтангадас одонт/

*Бага бүлгийн багш: 1996-2012онд Д.Буяндэлгэр /МАБНХ-ны Багшийн гавъяа одонт, Ахмад багш тэмдэг, Хөдөлмөрийн алдар медаль, БШУЯ-ны “Жуух бичиг”-т, Ахлах багш тэмдэгт /

*Бага бүлгийн туслах багш: 1996-2012 онд С.Чимэддулам /МАБНХ-ны  Ахмад багш цол тэмдэг, МХАУТ –ийн алтан медаль,6,7,8-р таван жилийн гавъшгайч,Эрүүл хамгаалах газрын “Жуух бичиг-т/

*Дунд бүлгийн багш: 1996-2012 онд З.Цэрэнхүү / МУБТА, МАБНХ-ны Багшийн гавъяа одонт, Хөдөлмөрийн алдар медальт/

Дунд бүлгийн туслах багш: 1996-2012 онд Т. Баттөмөр/ Туслах баг нарын ур чадварын уралдааны тэргүүн байрын шагналт/

*Ахлах бүлгийн багш: 1996-2002 онд Жү.Нармандах

*Бэлтгэл бүлгийн багш: 1997-2011 онд  Д.Оюунгэрэл  Боловсролын удирдахуйн магистр, Тэргүүлэх багш, / МУБТА , МХАУТ-ийн “Манлай багш”, Аймгийн мэргэжлийн тэргүүний 2 удаагийн аврага багш/, гэх зэрэг ахмад тэргүүний  багш нар ажиллаж байлаа.

2012 оны 6-р сараас эхлэн цэцэрлэгийн байраа 1 дахин өргөтгөн 500м2 талбайг засварласнаар 6 бүлэгт- 225 хүүхэд, явуулын багшийн сургалтаар- 40 хүүхэд буюу тойргийнхоо нийт хүүхдийн 87,3% -ийг сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамруулан ажиллаж байна.

Тус цэцэрлэг нь 25 багш, ажилчидтай.Удирдах ажилтан-1, Гүйцэтгэх ажилтан-14, Үйлчилгээний ажилтан-10 үүнээс: магистр-1, бакалавр-7 , тэргүүлэх зэрэгтэй багш- 1, Боловсролын тэргүүний ажилтан-1 тус тус ажиллаж байна. Багш,ажилчид 3 багт хуваагдан үйл ажиллагаагаа хуваарийн дагуу хийж гүйцэтгэдэг.Үүнд:

1.”Сурган хүмүүжүүлэх” багш нарын баг: ахлагч :Аргазүйч Н.Пагма / БШУЯ-ны “Жуух бичиг”-т , Хүүхдийн байгууллагын “Сайн үйлстэн алтан медальт/

2.”Эрүүл мэнд”-үйлчилгээний баг-ахлагч:Туслах багш Б.Дэнсмаа /Аймгийн Засаг Даргын “Хүндэт жуух бичиг”, байгууллагын аврага ажилтан/

3.”Аж ахуй үйлчилгээ”-ний баг-ахлагч:Багш А.Наранцэцэг / МАБНХ-ны “Боловсролын үйлчилгээний хүндэт ажилтан” цол тэмдэг, Аймгийн Засаг Даргын “Хүндэт жуух бичиг”, “Сумын хөдөлмөрийн аврага”ажилтан/

Багш нар мэдлэг боловсролоо байнга дээшлүүлэн,ажлын байран дээрээ өөрсдийгөө хөгжүүлж ажилласнаар мэргэжлийн заах арга,ур чадвараа сайжруулан, бүс, аймгийн багш нарын ур чадварын уралдаанд удаа дараа амжилттай оролцож байр эзэлж байна.

Аймгийн цэцэрлэгийн багш нарын ур чадварын уралдаанд оролцсон амжилтууд:

2004 оны 3-р байр багш  Д.Оюунгэрэл

2005 оны 1-р байр  багш Д.Оюунгэрэл

2006 оны 2-р байр багш Д.Оюунгэрэл

2007 оны 3-р байр багш Д.Оюунгэрэл

2009 оны 1-р байр багш Б.Нансалмаа

2010 оны 3-р байр  багш Д.Оюунгэрэл

 

2011 оны 3-р байр  багш Н.Пагма

2011оны1- байр туслах багш Т.Баттөмөр /Бүсийн туслах багш нарын ур чадварын уралдааны/

 

 

 

 

2012 оны 1-р байр багш Б.Алтанцэцэг аймагаасаа шалгаран улсын ур чадварын уралдаанд оролцсон амжилт гаргалаа.

Хүүхдийн сурч,хөгжих ая тухтай орчин нөхцөлийг нь бүрдүүлэх зорилгоор бусад аж ахуй нэгж байгууллага, эцэг эхтэй хамтран анги танхим, багшийн хөгжлийн төв, тоглоомын өрөө, сургалтын булангуудыг баяжуулан тохижуулж байна.Мөн хүүхдийн бие бялдар, эрүүл мэндэд голлон анхаарч тэднийг  эрүүл аюулгүй, ичлэг сайтай хоол хүнсээр хангах ажлыг өдөр тутмын үйл ажиллагаандаа тусган эцэг эхчүүд хүүхдийн хоол хүнсэнд хяналт тавин тэмдэглэл хөтлөн ажилладаг.

 

Аймгийн тогооч нарын ур чадварын уралдаанд оролцсон амжилтууд:

2010 оны /1-р улирал/ 3-р байр тогооч Т.Баттөмөр, Вероника

2010 оны /4-р улирал/ 1-рбайр В.И.Вероника

2011 оны/1-р улирал/ 1-р байр В.И.Вероника

2011оны/Төвийн бүсийн аймгуудын/  Тусгай байрын шагнал В.И.Вероника

2013 оны /1-р улирал/ 3-р байр, Хүүхдийн ордны “Хүүхэд- Эрдэнэ”алтан медиаль шагналаар В.И.Вероника шагнагдлаа.

Бага насны хүүхдийн авъяас чадварыг нээн илрүүлэх,тэднийг хөгжүүлэх зорилгоор бүлгийн хүүхдүүдийн дунд 6 төрлийн дугуйланг хичээллүүлж нийт 150 хүүхдийг хамруулж байна. Хүүхдийн авъяас чадварыг хөгжүүлж ажлласнаар

Аймгийн хүүхдийн урлагийн “Яргуй” наадамд оролцсон амжилтууд:

1999 оны Дууны төрлөөр мөнгөн медаль,бүжгээр хүрэл медаль Э.Халиунаа

2000 оны Дууны төрлөөр алтан медаль Б.Хулан

2001 оны Бүжгийн хамтлаг мөнгөн медаль

2002оны Дууны төрлөөр алтан медаль Б.Хулан,тусгай байр Г.Онон

2003 оны Дууны төрлөөр мөнгөн медаль Б.Отгонзаяа

2004 оны Бүжгийн хамтлаг хүрэл медаль

2006 оны Бүжгийн хамтлаг хүрэл медаль

2006 оны”Хаврын баяр” улсын уралдааны бүжгийн хамтлаг тусгай байрын шагналт

2008 оны Бүжгийн хамтлаг алтан медаль

2009 оны Болор-Эгшиглэн улсын уралдааны бүжгийн хамтлаг хүрэл медаль

2011 оны Дууны төрлөөр Э.Түвшинтулга алтан медаль

2012 оны Бүжгийн хамтлаг хүрэл медаль

2013 онд Бүжгийн “Сондор” хамтлаг алтан медаль

2014 онд Дууны төрлөөр С.Бат-Итгэл мөнгөн медаль хүртсэн.

Цэцэрлэг дээр эцэг эхийн зөвлөлийг12 хүний бүрэлдхүүнтэй байгуулан, даргаар Цагдаагийн хэлтсийн Хүүхдийн байцаагч Б.Бямбацэцэг, нарийн бичгийн даргаар Б. Энхтуяа нар ажиллаж байна.

Эцэг эхчүүдийн дунд сургалт, хөгжүүлэх үйл ажиллагаа, уралдаан тэмцээнийг сар бүр тогтмол зохион байгуулан хэвшсэнээр эцэг эхчүүдийн оролцоо нэмэгдэн цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцан багш нартай хамтран ажиллаж байна.

Манай хамт олон Бага насны хүүхдийн сургалтын ээлтэй орчныг бүрдүүлэн, хүүхдийн бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийг дэмжиж тэдний авъяас чадварыг нь нээн илрүүлж, эрүүл ахуйн дадал хэвшлийг төлөвшүүлэх цогц үйл ажиллагааг амжилттай зохион байгуулан , аймгийн тэргүүний хамт олноор удаа дараа шалгарсан.

2004 оны 1-р байрын шагнал

2005 оны “Тэргүүний хамт олон”-оор

2007 оны 3-р байрын шагнал

2008 оны Тусгай байрын шагнал

2010 оны ТВ Караоке тэмцээний “Шилдэг баг” хамт олон шагнал

2011 оны 1-р байрын шагнал зэрэг амжилт гарган ажиллаж байна.

Манай хамт олон цаашид бага насны хүүхдийг сургах, хөгжүүлэх, төлөвшүүлэх үйл ажиллагааг чанартай зохион байгуулан, хүүхэд нэг бүрийн оролцоог нэмэгдүүлэн,монгол уламжлалт ёс заншлаа дээдэлсэн,эх оронч сэтгэлгээтэй эрүүл зөв монгол хүүхдийг төлөвшүүлэх зорилт тавин ажиллаж байна.

 

 

LAST_UPDATED2
 
9 жилийн дунд сургууль PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Administrator   
3 дах өдөр, 20-05-2009 11:14
Манай сургууль 1995 оны 9 сарын 15-ны өдөр 60 сурагч, 3 багш, 1 ажилчинтайгаар 1-4-р анги тус бүр нэг бүлэгтэйгээр анхны хичээлийн шинэ жилээ эхэлсэн. 1996 оны 9-р сард дунд сургууль болон өргөжиж энэ хугацаанд 12 удаа төгсөлт хийж, 400 гаруй сурагчдад суурь боловсрол олгоод байна. 2008-2009 оны хичээлийн жилд манай сургууль 641 суралцагчид, 33 багш, 10 ажилчинтайгаар суралцагчдад чанартай боловсрол олгох зорилготойгоор сургалт хүмүүжлийн ажлаа амжилттай явуулж байна. Манай сургууль нь багшлах боловсон хүчнээр 100% хангагдсан бөгөөд докторант, клиник профессор, Хөдөлмөрийн хүндэт медальт сургуулийн ерөнхий менежер М. Чулуунбат, магистр багш Д. Мөнхцэцэг, Ж. Агиймаа, С. Наранцэцэг, Д. Ганцэцэг, П. Мөнх-Эрдэнэ, 3. Энхцацрал, Ардын боловсролын тэргүүний ажилтан Д. Мөнхцэцэг, Г. Оюунчимэг, С. Наранцэцэг, Ц.Нарангэрэл, БСШУЯ-ны "Жуух бичиг-тэй багш 4. "Есөн -Эрдэнэ" медальт багш 2, Тэргүүлэх зэрэгтэй багш 6, Заах аргач зэрэгтэй багш 4, Ахлах багш 8, Аргазүйч багш 11, Аймгийн мэргэжлийн аварга багш 3, Сумын аварга багш 7, Ардын хувьсгалын 84 жилийн ойн медальт багш, ажилчид 14 ажилладаг.
Сургалтын стандартын амжилт, чанар байнга ахиж ирсэн ба аймгийн мэргэжлийн хичээлийн олимпиадад сүүлийн 7 жил дараалан тэргүүн байр эзлээд байна. 2003 онд сурагч Ч. Намираа Орос хэлний Улсын олимпиадад түрүүлж, ОХУ-ын Москва хотын А.С. Пушкины нэрэмжит Гадаад хэлний их сургууль дээр явагддаг Орос хэлний олимпиадаас алтан медаль, сурагч Н. Шижиртуяа англи хэлний улсын олимпиадын хүрэл медаль, аймаг, улсын хүүхдийн урлагийн "Яргуй' наадмаас 185. боксын 175 алт, мөнгө, хүрэл медаль тус тус хүртээд байна. Манай сургуулиас боксын спортын мастер Г. Ганзориг, Г. Гантуяа.боксын спортын дзд мастер, Н. Тэмүжин, Б. Тодбаяр, "Яргуй" Хүүхдийн урлагийн наадмын 4 удаагийн алт, 3 удаагийн мөнгө, хүрэл медальт бүжгийн "Шижир-Алт" хамтлаг төрөн гарсан билээ.

Монгол хэл бичгийн аймгийн олимпиадын хошой алтан

медальт багш Д. Мөнхцэцэг

Аймгийн технологийн олимлиадын хошой алтан медалтай багш Г. Даариймаа Аймгийн аварга бага ангийн багш Б.Оюунтуяа
Одоо манай сургуульд монгол бичгийн аймгийн олимпиадын мөнгө, бүсийн олимпиадын хүрэл медальт сурагч Н. Баасанцэрэн, мөнгө, хүрэл медальт сурагч М. Алтантуяа, биеийн тамирын аймгийн олимпиадын мөнгөн медөльт сурагч Б. Цогдэлгэр, Ю-ийн олимпиадын мөнгөн медальт сурагч П. Пүрэвдорж зэрэг сурагчид суралцаж байна.
"Монголын сайхан бичигтэн" улсын уралдаанд жил бүр оролцож, амжилт гаргаж ирлээ. Багш, суралцагч, эцэг эхийн гурвалсан холбоог сайжруулахад ихээхэн анхаарч жилд 2 удаа Эцэг эхийн нэгдсэн хурал хийж, хурал дээр багш, суралцагчид, сонгон, дугуйлангийн бүтээлийн тайлан үзэсгэлэн гаргаж хэвшсэн. Эцэг эхчүүдийн дунд сургалт зохион байгуулж, тэдэнд зориулсан тестийг улирал бүр агуулгын хүрээний дагуу боловсруулан ашиглаж байгаа нь суралцагчдын сурлагын амжилтанд ихээхэн нөлөөлж байна.
Сургалтын таатай орчин бүрдүүлэхэд анхаарч, санаачлагатай ажилласны үр дүнд 6 настай суралцагчдад зориулан загвар кабинет байгуулан ашиглаж байна.
Багш ажилчдын халуун дулаан уур амьсгал бүрдүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, алжаал тайлах, зорилгоор 2003 онд Булган аймаг, 2004 онд Архангай, Өвөрхангай аймаг, 2005 онд Хөвсгөл аймаг, 2006 онд Хөвсгөл аймаг, 2007 онд Сэлэнгэ аймаг, Амарбаясгалан хийд, 2008 онд Архангай, Өвөрхангай аймгийн байгалийн үзэсгэлэнт газруудаар аяллуулж жил бүр Булган аймгийн Бүрэгхангай сумын өдрийн амралтанд амруулж байгаа нь сургуулийн сургалт хүмүүжлийн ажилд амжилт гаргах үндэс суурь нь болж байна.

LAST_UPDATED2
 
Соёл,Спортын цогцолбор PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Administrator   
3 дах өдөр, 20-05-2009 11:09

Тус соёлын төвийн анхны суурь нь 1940 онд тавигдсан.  Анх 100 хүний суудалтай улаан булан  байгуулагдаж байсан бол 1968 онд тухай үеийн ЗХУ-ын тусламжтайгаар 220 хүний суудалтай  сумын клуб болон өргөжиж, кино, номын сан, урлаг уран сайхны үйлчилгээг ард түмэндээ түгээж ирсэн. Тус сумаас нэрт найруулагч Х.Чулуунбат, ГЖ Содном, Дуурийн дуучин МУАА Х.Гомбосүрэн, Уртын дууч Хөх хотын урлагийн сургуулийн багш Ц.Бэрцэцэг, МУСТА Ж.Мөнхцэцэг, Д.Мөнхсайхан Г.Саранчимэг, Ц.Энхтуяа, Ц.Нацаг МУ-ын Тэргүүний уран сайханч Ц.Цэрмаа, Д.Банзрагч, Л.Сүрэн, МУАА уртын дууч ерөөл магтаалч Д.Дашзэвэг, Д.Отгонбаатар А.Хишигсүрэн, Ц.Төмөрбаатар Д.Бямбасүрэн гэх мэт урлагийн олон алдартан төрөн гарсан билээ.

БСШУЯ-ны хөрөнгөөр  2009 онд орчин үеийн 40 хүний суудалтай номын сан, музей, интернет мэдээллийн төв  бүхий  240  хүний суудалтай соёл, спортын цогцолбор шинээр байгуулагдаж иргэдэд урлаг соёл спортын үйлчилгээг аймаг бүсийн чанартай уралдаан тэмцээн зохиох зэрэг  тогтмол үйл ажиллагаа явуулж байна.

Соёл, спортын цогцолбор нь эрхлэгч, техникийн ажилтан, номын санч, үйлчлэгч гэсэн оронтойгоор ажилладаг. Мөн   бүжиг , хүүхэлдэй,  ”Номын нөхөд”,  Өсвөрийн нэвтрүүлэгч,  ерөөл магтаал, уртын дуу , сагсан бөмбөг, гар бөмбөг, бөхийн секц дугуйлан хичээллүүлж байна.

 

 

 

 

 

 

 

 

 

LAST_UPDATED2
 
Инээмсэглэл цэцэрлэг PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Administrator   
3 дах өдөр, 20-05-2009 11:08

Манай цэцэрлэг нь СӨБ-ын шинэ стандарт хөтөлбөрийг хэрэгжүүлэх, сургуулийн өмнөх насны хүүхдийн сурч боловсрох эрхийг хангах чиглэлээр цэцэрлэгийн үйлчилгээний хүртээмж, үйл ажиллагаа, сургалтын чанар, хүүхдийн мэдлэгийн түвшин хөгжлийг дээшлүүлэхэд  чиглэгдсэн стандартад болон эрүүл ахуйн шаардлагат нийцсэн орчинд сургуулийн өмнөх боловсрол олгох үйлчилгээ үзүүлдэг.

Манай цэцэрлэг нь “Ердийн хэв шинж”-тэй цэцэрлэг бөгөөд одоогоор өдрийн 6-н бүлэг, нүүдлийн 2 бүлэгтэйгээр нийт 253 хүүхдэд сургуулийн өмнөх  боловсрол олгож  байна. Сургалтын үйл ажиллагааг аль  болох сургалтын эрүүл таатай орчинд стандартын дагуу явуулах мөн хамран сургалтыг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Манай байгууллага нийт 22  багш ажилчинтай бөгөөд Үүнд:

Эрхлэгч, Багш -6, Туслах багш -6, Ахлах тогооч -2, Туслах тогооч-2, Нягтлан, Нярав, цагаан хэрэглэл угаагч, жижүүр зэрэг  бүрэлдэхүүнтэйгээр сургалтын үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд дараах зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.

 

Сургалт  хүмүүжлийн ажлын чанарыг сайжруулах талаар дараах зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.

  • Боловсролын шинэ стандартыг хэрэгжүүлэх
  • Багш нарын мэргэжлийн ур чадвар, заах аргыг дээшлүүлэх
  • хүүхэд хөгжүүлэх сургалтын хөтөлбөр боловсруулж, үйл  ажиллагаанд мөрдөх ажлыг зохион байгуулах
  • Багш ажилчдын англи хэл, комьпютерийн мэдлэгийг өргөжүүлэх
  • Хүүхдэд нэг бүрт хүргэх үйлчилгээний хүртээмжийг сайжруулж, чанарыг нь батлгаажуулах
  • Хүүхдийн авьяас чадварыг хөгжүүлж ажиллах

 

 

Сургалт, хүмүүжлийн орчин бүрдүүлэх талаар:

  • Сургалтын орчинг сэтгэхүйн болон материаллаг талаас нь иж бүрэн бүрдүүлж ажиллах
  • Багш ажилчид, эцэг эх, хүүхдийн харилцаанд шударга, энэрэнгүй, ёс зүйн хэм хэмжээг сахиулах үр нөлөөтэй механизм бүрдүүлэх
  • Хүүхдийн сурах орчин, хоол хүнсний хангамж, хүрэлцээ, эрүүл мэнд, ариун цэврийн шаардлагыг хангаж ажиллах
  • Анги танхим, өрөөнүүдийг  тохижуулах зэрэг зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.

 

Бид цаашид Сургалтын үйл ажиллагаагаа улам чанартай стандартын дагуу явуулах бөгөөд сум орон нутгийн шилдэг байгууллага болох зорилт тавин ажиллаж байна.

 

 

LAST_UPDATED2
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 Дараагийн > Төгсгөл >>

JPAGE_CURRENT_OF_TOTAL

Санал асуулга

Манай сумын ажлын талаар...
 

Хэрэглэгчийн хандалт

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр255
mod_vvisit_counterӨчигдөр295
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт1318
mod_vvisit_counterӨмнө долоо хоногт1971
mod_vvisit_counterЭнэ сард5410
mod_vvisit_counterӨмнө сард3943
mod_vvisit_counterБүгд142557

Онлайн гишүүн

Одоогоор 86 зочин холбогдсон

Суманд хийгдсэн ажлууд