Цаг үеийн мэдээ
Шижир алт цэцэрлэгийн "Сондор" хамтлаг Яргуй наадамд тэргүүн байр эзэллээ. PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Administrator   
2 дах өдөр, 09-05-2017 01:21

Төв аймагт 2017.05.06 нд зохион байгуулагдсан Хүүхдийн урлагийн “Яргуй - 2017” уралдаанд  “Шижир-Алт” цэцэрлэгийн бүжгийн дугуйлангийн “Сондор” хамтлаг  амжилттай оролцож бүжгийн төрлөөр 1-р байр эзлэн алтан медаль хүртлээ. Мөн Сургуулийн насны төрөлд Соёл Спорт цогцолборын “Монгол биелгээ” хамтлаг 1-р байр эзэлсэн юм.

LAST_UPDATED2
 
Эцэг эхчүүд цэцэрлэгийн тоглоомын талбайг засварлалаа PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Administrator   
1 дэх өдөр, 08-05-2017 08:45

Инээмсэглэл цэцэрлэгийн Ц.Батцэцэг багштай "Нархан" бүлгийн хүүхдүүдийн эцэг эхчүүд өөрсдийн санаачлагаараа амралтын өдрөөр гарын доорх материалаар 18 ширхэг тоглоом, цэцгийн мандал зэрэг бүтээлүүдийг урлалаа. Энэхүү ажилд нийт 18 эцэг эх оролцож, 200 орчим мянган төгрөгийг зарцуулсан байна. Тэд зөвхөн будаг, багс гэх мэт зүйлд мөнгө зарцуулсан байна. Бусад хэрэгслийг гэр гэрээсээ цуглуулсан аж.

LAST_UPDATED2
Цааш унших...
 
Хаврын тариалалтын нээлтийн ажлыг зохион байгууллаа. PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Administrator   
1 дэх өдөр, 08-05-2017 08:37

Аймгаас газар тариалангийн салбарт дэвшүүлсэн зорилтууд болон “Ажилтай орлоготой иргэн” урианы жилийн ажлын хүрээнд өрх бүр үйлдвэрлэгч байх, өрхийн тариалалтыг нэмэгдүүлэх зэрэг үйл ажиллагааг сурталчлах зорилготой юм. Энэхүү үйл ажиллагаанд Хууль зүйн хэлтсийн дарга С.Магнайбаяр, сумын Засаг дарга Б.Самбуу, ЗДТГ-ын Ж.Алтангэрэл болон суманд газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэд ААН-ийн төлөөлөл оролцлоо.

LAST_UPDATED2
Цааш унших...
 
Дэвжээ тэмцээн боллоо. PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Administrator   
4 дэх өдөр, 04-05-2017 06:38

Соёлын төвөөс ЕБС-ийн сурагчид, МСҮТ-ийн оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Монголын нууц товчоо” сэдэвт Дэвжээ тэмцээнийг  зохион явууллаа. Доорх төрлүүдээр шалгаруулалт явууллаа.

  1. Мэндчилгээ
  2. Гэрийн даалгавар /монголын нууц товчоо зохиолоор дүрийн тоглолт хийх/
  3. Багийн асуулт хариулт
  4. МНТ зохиолын баатруудаар зурган ном хийх
  5. Багийн ахлагчийн асуулт хариулт гэсэн үе шаттайгаар болж өнгөрлөө.

 

LAST_UPDATED2
Цааш унших...
 
"МАТЕМАТИК СТАНДАРТ- ҮI" нээлттэй олимпиад боллоо PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Administrator   
4 дэх өдөр, 04-05-2017 02:13

"МАТЕМАТИК СТАНДАРТ- ҮI"  олимпиадад  Заамар, Цээл, Угтаал, Шижир-Алт, Жаргалант, Борнуур, Эрдэнэ, Өндөрширээт, Эрдэнэсант, Лүн, УБ хотын 28-р сургууль, УБ -"Гэгээрэл" сургуулиудын нийт  I-ХII ангийн 505 сурагч, бага ангийн 17 багш оролцлоо.

Тус олимпиадад УБ хотын "Олонлог" сургуулийн Улсын математикийн олимпиадын дархан аварга багш н.Ганбилэг, н.Чимэг багш н.Чинчимэг, н.Түвшинжаргал нар оролцлоо.

LAST_UPDATED2
Цааш унших...
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараагийн > Төгсгөл >>

JPAGE_CURRENT_OF_TOTAL