Байгууллагууд
12 жилийн бүрэн дунд сургууль PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Administrator   
3 дах өдөр, 20-05-2009 10:52

Сургуулийн удирдлагууд

Доржхорлоо овогтой Өлзийбаяр математикийн багш мэргэжилтэй  “Хөдөлмөрийн хүндэт медаль”, аймгийн олимпиадын  хошой алтан медальтай, магистр зэрэгтэй, 1999 оноос хойш 16 дахь жилдээ тус сургуульд захирлаар ажиллаж  байна.

Сургалтын менежер Хорол овогтой Уранчимэг англи хэл, түүх-уран зохиолын багш мэргэжилтэй, мэргэжлийн тэргүүлэх зэрэгтэй, аймгийн англи хэлний олимпиадын хошой аварга,  тус сургуульд дунд ангийн сургалтын менежрээр 2 дахь жилдээ ажиллаж байна.

Бага ангийн сургалтын менежер Миеэсүрэн овогтой Буянханд бага анги, математикийн багшийн мэргэжилтэй, Тэрбишийн нэрэмжит математикийн олимпиадын аварга, бага ангийн сургалтын менежрээр 10 дахь  жилдээ ажиллаж байна.

Нийгмийн ажилтан Даваасамбуу овогтой Болдмаа нь монгол- франц хэлний багш , НА-ны мэргэжилтэй, тус сургуульд НА-аар 7 дахь жилдээ ажиллаж байна.

Нийгмийн  ухааны ЗАН нь арван нэгэн гишүүнтэй. Үүнд: Монгол хэл, уран зохиолын 4, гадаад  хэлний 3, биеийн тамирын 2, түүх нийгмийн ухааны 2 багш ажилладаг бөгөөд  тэргүүлэх зэрэгтэй 2, заах аргач зэрэгтэй 8 багштайгаар сургалт хүмүүжлийн үйл ажиллагааг явуулж байна. Нэгдлийн ахлагчаар магистр багш Ж.Буянхишиг  сонгогдон ажиллаж байна.

 

 

 

Байгалийн ухааны ЗАН 9 гишүүнтэй. Үүнд: Математикийн 2, физикийн 1, мэдээлэл зүйн 1, хими-биологийн 1, технологи- зураг зүйн 2, газар зүйн 1, эрүүл мэндийн 1 багш тус тус ажилладаг бөгөөд  тэргүүлэх зэрэгтэй 1, заах аргач зэрэгтэй 6 багштайгаар сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байна.Нэгдлийн ахлагчаар технологийн багш А.Мөнхтуяа ажиллаж байна.

 

 

 

Захиргаа аж ахуйн хамт олон

 

 

 

 

 

 

 

Тус сургууль нь 2014-2015 оны хичээлийн жилд  555 сурагч,  36 багш,  22 ажилчинтай сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулж байна.   Манай хамт олны дунд  АБТА-4БТТА-1, магистр багш-4магистрантур-4мэргэжлийн тэргүүлэх зэрэгтэй багш-3, заах аргач зэрэгтэй  22 багш ажиллаж байгаа нь нийт багш нарын 88,1 %-ийг эзэлж байна. Бидний дунд ажил үйлсээрээ манлайлагч аймгийн математикийн олимпиадын 8 удаагийн аварга  багш Б.Базарваань,   хошой  хүрэл, мөнгөн  медальт  бага ангийн багш Ц.Цэвэлмаа, алт ,мөнгөн медальт багш М.Уламбаяр, мөнгө, хүрэл медальт хими биологийн багш О.Гэрэлт-Од,  монгол хэлний аймгийн  олимпиадын алтан медальт  багш Т.Наранцэцэг, арга зүй ур чадвараараа тэргүүлэгч математикийн багш М.Гэрэлмаа, бага ангийн багш Д.Ганчимэг, технологийн багш А.Мөнхтуяа, түүх-нийгмийн багш Д.Мөнгөнцэцэг зэрэг олон багш нар ажилладаг нь бидний бахархал юм.

2013-2014 оны хичээлийн жилд  дэвшүүлсэн зорилго, зорилтын хүрээнд  сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулж үйл ажиллагаагаараа аймагт 1-р байр эзэлж захирал Д.Өлзийбаяр 2014 оны аймгийн “Шилдэг захирал” цол өргөмжлөл хүртсэн нь багш, сурагч, ажилтан, эцэг эхчүүд бид бүхний хамтын уйгагүй хөдөлмөрийн үр дүн билээ. 2013-2014 оны хичээлийн жилд  стандартын биелэлт 100%,  АВ-ийн эзлэх хувь  35,6% -тай дүгнэгдлээ.  Бүрэн дунд  боловсролыг  53  сурагч эзэмшиж  85%  нь их дээд сургууль, колледжид  элсэн суралцаж байна.ЭЕШ-н нэгдсэн дүнгээр аймгийн хэмжээнд 3-р байр, улсын сургуулийн хуваарь авсан жагсаалтаар 1-р байрыг тус тус эзэлж түүх нийгмийн багш Д.Мөнгөнцэцэг, монгол хэлний багш Т.Наранцэцэгийн бэлтгэсэн сурагчид бусдыгаа манлайлав.Сургуулийн эцэг эхийн зөвлөлийг 20 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан ахлагчаар Л.Гантөмөр сонгогдон үйл ажиллагаа нь идэвхжин  ажиллаж байна.

“Багшийн хөгжил” хөтөлбөрийн  дагуу багш бүр ажлын байрандаа  мэргэжил боловсролоо дээшлүүлэхэд анхаарч 9 судалгаат хичээлийг    зохион байгуулснаас гадна  багш нар 100%   улс, аймаг, бүсийн сургалт,  семинарт  хамрагдлаа.

“Авьяас” хөтөлбөрийн хүрээнд 23 төрлийн дугуйлан , сонгон, секц , хөгжлийн клубт давхардсан тоогоор 914 сурагч  хамрагдаж өөрсдийн авьяас  чадвараа нээн хөгжүүлснээр  улс ,аймаг болон  бүсийн хэмжээнд зохион байгуулагдсан мэргэжлийн хичээлийн олимпиад,   урлаг,спортын уралдаан тэмцээнээс  алт- 19,  мөнгө -38, хүрэл - 29 –ийг тус тус хүртсэн амжилтын үзүүллээ. Мөн МУСоёлын болон ардын боловсролын тэргүүний ажилтан  хөгжмийн багш Д.Мөнхсайхан, МУСТА бүжгийн багш Л.Мөнхцэцэг нарын удирдсан морин хуур болон  бүжгийн дугуйланд нийт 30 гаруй сурагч хамрагдан  “Цэнгэлийн эгшиг” тайлан тоглолтыг  толилуулж нутгийн зон олны   талархлыг хүлээв.

Сургуулийн багш, ажилчид, сурагчид 100%  номын санд уншигчийн карт нээлгэж үйлчлүүлж хэвшсэн бөгөөд “Ном” хөтөлбөрийн хүрээнд  сурагчдын дунд “АСТ”, “Дэвжээ”,  “Хүрэл тулга”, “Уран жиргээ”,  жүжигчилсэн тоглолт хийх, том болон бяцхан ном хийх зэрэг ажлуудыг үр дүнтэй зохион байгуулж сурагчдын оролцоо  нэмэгдсэн.

Сургалтын орчныг сайжруулах, сурагчдыг хөгжүүлэх зорилтын хүрээнд сумын ЗД-н дэмжлэгээр 575.000 төгрөгийн самбо, жюдо чөлөөт бөхийн өмсгөл, БШУЯ-наас хурлын заалны сандал 70ш, 2 ангийн ширээ сандал, 5 ш самбар, 2 ш номын тавиур зэрэг  14 сая 668 мянган төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж сурагчдын сурч боловсрох нөхцөл дээшлэв.

Сургуулийн дотуур байранд 111 хүүхэд хүлээн авч тэдний тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэхэд Тулгаболд захиралтай “New happy” ХХК 12 сая төгрөгөөр зөөлөн  эдлэлийг иж бүрэн шинэчлэн Д.Энхбат захиралтай “Тосон Овоот хайрхан”ХХК 1.3 сая төгрөгөөр нэг тасгийг гэрийн нөхцөлд ойртуулан иж бүрэн тохижуулснаас гадна эцэг эхчүүдийн дэмжлэгээр нийт 2 сая гаруй төгрөгийн тохижилт хийгдсэн байна.

2013-2014оны хичээлийн жилд үзүүлсэн бидний амжилтуудыг товч дурдвал:

  1. Б.Тэрбишийн нэрэмжит Математикийн олимпиадад  2-р байр
  2. Баатархүүгийн нэрэмжит Математикийн олимпиадад 1-р байр
  3. Булган аймгийн Рашаант сумын “Уулзвар бүс”-ийн математикийн олимпиадад 4-р байр
  4. Багш Б.Базарвааний нэрэмжит баруун хойд бүсийн математикийн олимпиадад 1-р байр
  5. Ц.Цэвэлмаа багштай 1б анги “ Аймгийн тэргүүний цэвэр бичигтэн” хамт олон
  6. Д.Ганчимэг багштай 1а анги “Бүсийн цэвэр бичигтэн” хамт олон
  7. Бага ангийн багш Ц.Цэвэлмаа, технологийн багш А.Мөнхтуяа нарын шилдэг хичээл технологийн үндэсний санд тавигдсан.
  8. Математикийн багш Б.Базарваань , 11а ангийн сурагч И.Эрдэнэ төгс нар аймгийн орлимпиадын алтан медаль
  9. Бага ангийн багш Ц.Цэвэлмаа мөнгө, М.Уламбаяр хүрэл медаль

10. Биеийн тамирын багш Т.Болдбаатарын хичээллүүлсэн бөхийн 4 төрлийн секцэд 38 сурагч хамрагдан

  • ААШ өсвөр үеийн “Чөлөөт бөх”-ийн тэмцээнд 3-р байр
  • ААШ “Самбо”  бөхийн тэмцээнд 4-р байр
  • Аймгийн өсвөр үеийн үндэсний бөхийн аварга шалгаруулах тэмцээнд 1-р байр

11. Аймгийн өсвөрийн аварга шалгаруулах волейболын тэмцээнд хөвгүүдийн баг 3-р байр  Дасгалжуулагч багш С. Даваадорж

12. ААШ  “Мини волейбол”-ын тэмцээнд охидын баг  2-р байр  Дасгалжуулагч багш Д.Мөнхжаргал   зэрэг  амжилтыг тус тус үзүүлсэн байна.Манай хамт олон 2014-2015 оны хичээлийн жилд  өмнөх ололтуудаа  бататган  илүү их  амжилт үзүүлэхийн төлөө шамдан ажиллаж байна. Сайн үйлс бүхэн дэлгэрч эрдэм номын буян дэлгэрэх болтугай.

LAST_UPDATED2
 
Эрүүл мэндийн төв PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Administrator   
3 дах өдөр, 20-05-2009 10:40

Сумын эмнэлэг нь 1937 онд Баржингийн жас дээр байгуулагдаж одоогийн эмнэлгийн суурь тавигдсан. Манай эмнэлэг нь Хайлааст багийн эмнэлгийн бүтэц бүрэлдэхүүнтэй  эрхлэгч эмч-1, дотрын их эмч-1, эмэгтэйчүүдийн их эмч -1, ерөнхий мэргэжлийн их эмч –3, эх баригч бага эмч-2, дүн бүртгэгч, бага эмч -1, нябо-1, эмийн санч-1, тогооч-2, асрагч-5, сувилагч-8, жолооч-1, слесарь мужаан-1 , багийн бага эмч-1 ,нийгмийн эрүүл мэндийн ажилтан-1 , нярав-0.5 гэсэн орон тоо бүтэцтэйгээр ажиллаж байна. Одоо тус сумын эмнэлэгт ЭМШУИС-ийн эмчилгээний ангийг 2007 онд төгссөн их эмч Б.Хадбилэг эрхлэгч эмчээр,  АУИС-ийг  эмчилгээний ангийг 2013 онд төгссөн А.Булган ерөнхий мэргэжлийн эмчээр,  АУИС-ийн эмчилгээний ангийг 2013 онд төгссөн  Наранцацралт нар их эмчээр, 2011 оноос  Төмстий багийн бага эмчээр Н.Янжмаа, НЭМА-аар М.Эрдэнэцэцэг  зэрэг хүмүүс ажиллаж байна. 2011 онд “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдэгээр сувилагч С.Алтансүх шагнагдсан. Мөн эрүүл мэндийн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой, аймгийн эрүүл мэндийн газрын 88 жилийн ойг тохиолдуулан энэ эмнэлэгт он удаан жил ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан их эмч П.Оролгоржав, эмнэлгийн статистикч бага эмч С.Энхнаран нар “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдэг, сувилагч Ц.Дуламсүрэн Аймгийн Засаг даргын хүндэт “Жуух бичиг”, өндөр настан их эмч С.Даваа, их эмч П.Оролгоржав, эх баригч эмч А.Өлзийбаяр, эх баригч бага эмч Ж.Тунгалаг, сувилагч Н.Энхжаргал, их эмч Ц.Пүрэвсүрэн  өндөр настан сувилагч Д.Норжин нар  90 жилийн ойн медалиар шагнагдсан сайхан ажлын амжилтууд байна. Манай хамт олны дотроос ажил үйлсээрээ шалгарсан олон сайчууд байдаг.”ЭХ-ын Тэргүүний ажилтан”-аас  их эмч С.Даваа, эх баригч бага эмч А.Өлзийбаяр, их эмч П.Оролгоржав, лаборант вакцинатор А.Алимаа, сумын 3 удаагийн хөдөлмөрийн аварга, дүн бүртгэгч бага эмч С.Энхнаран, их эмч Ц.Пүрэвсүрэн,  эх баригч Ж.Гүнцэцэг , сумын хөдөлмөрийн 2 удаагийн аварга эмийн санч Д.Мөнгөнзагас, эх баригч бага эмч Б.Наранцацрал ,үйлчлэгч Н.Сайнзаяа, Л.Оюунчимэг, Д.Дагийлаа, урлаг спортын улсын болон аймаг, сумын спортын зэрэгтэй тамирчин сувилагч Ц.Дуламсүрэн,  эмийн санч Д.Мөнгөнзагас  нар  ажиллаж байна.

Эмнэлгийн барилга нь 1997 онд анх баригдаж ашиглалтанд орсон ба 2009 онд Азийн хєгжлийн банк болон ЭМСХ-3 зорилтын хїрээнд 104 сая тєгрєгийн засвар хийгдсэн.

Манай ахмад үеийнхэн


Сувилагч

Д.Норжин

Тогооч

Д.Даваа

Эх баригч бага

эмч Н.Насыхад

эх баригч эмч

Л.Цэгмэд

Сувилагч

Ц.Батсүх


Их эмч

С.Даваа

Их эмч

П.Оролгоржав

Эх баригч их эмч

А.Өлзийбаяр

Сувилагч

Д.Нэргүй

манай үйл ажиллагаанаас

Манай дуудлагын 70275803 утас  24 цагаар ажиллаж байна.

Эрхлэгч их эм Б.Хадбилэг 99739980
Их эмч А.Булган 88069748
Их эмч П.Наранцацралт 99666696
Их эмч Гүнцэцэг 99970967
Сувилагч С.Цэрэнханд 99804081
Стастистикч эмч С.Энхнаран 99945967
ЭМНА М.Эрдэнэцэцэг 99021906
эх баригч эмч Б.Наранцацралт 99873252

 

 

 

 

 

 

 

LAST_UPDATED2
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 Дараагийн > Төгсгөл >>

JPAGE_CURRENT_OF_TOTAL

Санал асуулга

Манай сумын ажлын талаар...
 

Хэрэглэгчийн хандалт

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр215
mod_vvisit_counterӨчигдөр295
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт1278
mod_vvisit_counterӨмнө долоо хоногт1971
mod_vvisit_counterЭнэ сард5370
mod_vvisit_counterӨмнө сард3943
mod_vvisit_counterБүгд142517

Онлайн гишүүн

Одоогоор 46 зочин холбогдсон

Суманд хийгдсэн ажлууд