ОУХМ Э.Очирсүрэнгийн нэрэмжит “Заамар -2018” өсвөрийн цаначдын Төвийн бүсийн аварга шалгаруулах тэмцээний боллоо. PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Administrator   
3 дах өдөр, 31-01-2018 04:29

ОУХМ Э.Очирсүрэнгийн нэрэмжит “Заамар -2018” өсвөрийн цаначдын Төвийн бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 27-28-ны өдрүүдэд анх удаа Төв аймгийн Заамар суманд амжилттай зохион байгуулагдлаа. Энэ тэмцээн нь 2018 оны 02 сарын 22-25 ны өдрүүдэд Жаргалант суманд зохион байгуулагдах улсын аварга шалгаруулах тэмцээний өмнөх томоохон сорилт тэмцээн гэдгээрээ онцлог билээ. Уг тэмцээнд Төв, Архангай, Өвөрхангай, Булган, Орхон, Сэлэнгэ, Цасан зам клуб, Улаанбаатар хот СХД, СБД, Цаны спортын сургалтын төвүүдээс нийт 96 тамирчин, 17 дасгалжуулагчид 51 багц медалийн төлөө 2 өдөр өрсөлдлөө.

Тэмцээний нээлтийн үеэр Монголын үндэсний шигшээ багийн тамирчид бүрэн бүрэлдэхүүнээрээ нутгийн ард иргэд өсвөрийн тамирчдад үзүүлэх гулсалт хийсэн нь маш сонирхолтой байлаа. Түүнчлэн Заамар нутгийн удирдлага ИТХ, Засаг дарга, АШБ ХХК ны удирдлагаас хамтран Олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцох гэж байгаа ОУХМ Ч.Отгонцэцэг, Б.Ачбадрах, МУ-ын Гавъяат тамирчин Л.Дорж, Гавъяат дасгалжуулагч Н.Пүрэвжав нарт  хүндэтгэл үзүүлэн баяр хүргэсэн нь нийт цаначдад маш их хүндлэл боллоо.

Тэмцээний үеэр Э.Очирсүрэнд хүндэтгэл үзүүлэхээс гадна түүний нэрэмжит ЕБС-ын нэг ангийг тохижуулан цаашид 25-30 ширхэг иж бүрэн цана авч өвлийн улиралд биеийн тамирын хичээлийг цанаар оруулах болсон “АНХНЫ СУМ” болохоор шийдвэрлэн ажиллаж байгаа нь энэ тэмцээний хамгийн том онцлог байлаа.

Багийн дүнгээр Булган аймгийн баг 1-р байр, Төв аймгийн баг 2-р баг, Булган аймаг 3-р байр, Өвөрхангай аймаг 4-р байр,  5-р байранд Орхон аймаг тус тус эзэллээ.


 

2018.01.27-ний өдрийн сонгомол  техникээр ойрын зайн уралдаан:

1. 11-12 насны эрэгтэй 1,5км

I  Т.Өсөх-Ирээдүй Булган-2

II  А.Хүслэн Төв аймаг

III Ц.Эрдэнэсайхан Булган

2. 11-12 насны эмэгтэй 1,5км

I  А.Ариунбилэг Булган-1

II  О.Даваадулам Өв

III Н.Мөнгөнцэцэг Төв

3. 13-14 насны эрэгтэй 3км

I  Б.Бат-Оргил Төв

II  С.Энхболд Төв

III Ш.Сүрлэг Сэлэнгэ

4. 13-14 насны эмэгтэй 3 км

I  Б.Энхжин Цасан зам ЦХолбоо

II  М.Нямтуяа Булган-1

III ЦГ.Жигдмаа Өв

5. 15-16 насны эрэгтэй 4,5км

I  Г.Ганбаяр Булган-1

II  Б.Оргилбат Сэлэнгэ

III Б.Тайванбаатар Орхон

6. 15-16 насны эмэгтэй 4,5 км

I  Г.Мөнхзул Төв

II  Г.Урангоо Булган-1

III Б.Номунаа МЦХ.СҮТ

7. 17-18 насны эрэтэй 6 км

I  М.Ган-Эрдэнэ Төв

II  А.Билгүүн Булган-2

III Б.Гомбодорж Өв

8. 17-18 насны эмэгтэй 6 км

I  Д.Оюунчимэг Төв

II  Б.Энхчимэг Орхон

III Б.Оюунжаргал Булган-2

 

2018.01.28-ний өдрийн тэших техникээр холын зайн уралдаан.

 

  1. 11-12 насны эрэгтэй 3 км

I  Г.Энхнасан Төв

II  Т.Өсөх-Ирээдүй Булган-2

III Б.Сүхбат Сэлэнгэ

  1. 11-12 насны эмэгтэй 3 км

I  А.Ариунбилэг Булган-1

II  Н.Мөнгөнцэцэг Төв

III Х.Эрдэнэтунгалаг Орхон

 

 

  1. 13-14 насны эрэгтэй 4,5 км

I  С.Энхболд Төв

II  Т.Хүслэн Булган-1

III Ш.Сүрлэг Сэлэнгэ

  1. 13-14 насны эмэгтэй 4,5км

I  Б.Энхжин Цасан зам ЦХолбоо

II  Ч.Халиун Орхон

III Г.Намуунбайгаль Орхон

  1. 15-16 насны эрэгтэй 6 км

I  Б.Ганбаяр Булган-1

II  Б.Тайванбаатар Орхон

III Б.Оргилбат Сэлэнгэ

  1. 15-16 насны эмэгтэй 6 км

I  Г.Мөнхзул Төв

II  Г.Урангоо Булган-1

III Г.Отгонтуяа ӨВ

  1. 17-18 насны эрэгтэй 7,5 км

I  А.Билгүүн Булган-2

II  Т.Мөнх-Эрдэнэ Булган-1

III М.Ган-Эрдэнэ Төв

  1. 17-18 насны эмэгтэй 7,5 км

I  Д.Оюунчимэг Төв

II  Б.Энхчимэг Орхон

III М.Должинсүрэн Орхон

 

 

 

LAST_UPDATED2
 

Санал асуулга

Манай сумын ажлын талаар...
 

Хэрэглэгчийн хандалт

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр153
mod_vvisit_counterӨчигдөр229
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт382
mod_vvisit_counterӨмнө долоо хоногт1608
mod_vvisit_counterЭнэ сард6207
mod_vvisit_counterӨмнө сард7485
mod_vvisit_counterБүгд157002

Онлайн гишүүн

Одоогоор 5 зочин холбогдсон

Суманд хийгдсэн ажлууд