2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын тайлан PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Administrator   
3 дах өдөр, 13-09-2017 04:25

Нэг . Зохион байгуулалтын ажлын талаар

Сумын Засаг даргын 2017.05.15-ны өдрийн А/138 тоот захирамжаар өвөлжилтийн бэлтэг ажлыг хангах 17 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдан сумын ажлын нэгдсэн төлөвлөгөө гарган ажлын төлөвлөгөөний дагуу ажлын хэсэг нь ААН, багуудад өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулахаар үүрэг даалгавар өгөн ажиллаж байна.

Хоёр. Төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар

Халаалтын үйл ажиллагаа эрхэлж буй АНУ сервис ХХК-тай хөөрнгө оруулалтын 5 жилийн хугацаатай гэрээ хийгдсэн ба 2016 онд шинээр 2 зуух нэмж тавьсан. Энэ онд шинээр 800квт-ын 1 зуух нэмж тавигдсан. 1-р хэсгийн айл өрхүүдийн бохирын төв шугам нийт 1300 метрээс 150 метрийг  шинээр холбосон. Бусад шугамыг лайдаж цэвэрлэсэн. Төвийн шугам татсан тул айл өрхүүд бохирын шугамд холбогдох боломжтой болсон. Нийтдээ өгөх буцах 400 гаруй метр шугамыг сольсон. Уурын зуухны барилгын дээврийн ажлыг засварлан, үнсээ зайлуулж асгасан. Мөн цэвэр усны хангамжийн 2 нассос, 3 худгийн нассосыг тус бүр засварласан.

Төв суурин газрын өвөлжилийн бэлтгэл ажлыг хянан шалгах ажлыг хэсгийг засаг даргын А/183 тоот захирамжийн дагуу байгуулж 9-р сарын 7-8-ны өдрүүдэд сум төв болон хайлааст багийн төвийн өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа. Төсвийн 8 байгууллага хувийн 2 цэцэрлэгүүдийн бэлтгэл ажлыг хянан шалгасан. Төсвийн байгууллагууд нийт -4,2 сая төгрөгөөр, Энхнаран хувийн цэцэрлэг 3 сая төгрөгөөр тус тус урсгал засварын ажлыг гүйцэтгэсэн. Урсгал засварын ажилд хашаа, хаалга цонх, спорт заал будах гэх мэт ажлууд хийгдсэн.Төвийн цэцэрлэг, 12 жилийн дунд суруулиуд өвлийн бэлтгэл ажилд зориулан мод нөөцөлсөн байна. Гал командын хэрэгсэл 8 байгууллагаас 3 нь баяжуулах шаардлагатай тул үүрэг даалгавар өгсөн.

Аж ахуй нэгжүүдтэй байгуулсан нийгмийн хариуцлагын гэрээний дагуу Гурван тамга ХХК-ууд Хайлааст багт гал командын машин, 12 жилийн дунд сургуулийн дотуур байрны зөөлөн эдлэлийг 10,0 сая төгрөгөөр сольсон. 12 ААН сумын оёдолын цехээр 1100 орчим ажлын хувцас захиалан оёулаад байна. Уулс Заамар ХХК цагдаагийн хэлтэсийн байрны засварын ажлыг 58,0 сая төгрөгөөр засварлан гүцэтгэж хүлээлгэн өгсөн. Эко Алтан Заамар ХХК номын санд 3 сая төгрөгний ном, Тосон багийн байрны засварын ажлуудыг хийсэн. Заамар гоулд ХХК 5-р хэсэгт хүүхдийн тоглоомын талбай санхүүжилтийг шийдвэрлэн Т.Баянмөнхийн бүлэг ажлыг хийж байна. Тод ундарга ХХК зорилтот бүлгийн иргэдийн ажилласан жил тооцох 4,9 сая төгрөгийг шийдвэрлэсэн. Жотойн бажуна ХХК халуун усны засварын ажил, соёлын төвийн сандлын бүрээсний даавууг авч өгсөн. Илд гоулд ХХК Хайлааст болон Тосон багуудад мал угаалгын газрыг байгуулан суманд хүлээлгэн өгсөн. Цог өндөр арвижих ХХК нь ахмадын өрөөнд чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, Архангай аймаг болон Өвөрхайнгай аймгуудаар 25 ахмадын аялах зардлыг шийдвэрлэн өгсөн. Монгол майнинг энд эксплорейшн ХХК, Мондулаан ХХК-ууд МСҮТ-ийн дотуур байр, гал тогооны цахилгаан монтажны засварын ажилыг 50 сая төгрөгөөр хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн.“АШБ” ХХК –аас 20 тн хивэг сумын нөөцөд хүлээн авсан.

Төвийн багийн 4-р хэсгийн айл өрхүүдийн цахилгаан эрчим хүчний шон солих ажлыг  2016 оны ОНХС хөрөнгөөр 100,0 сая төгрөгний тендер зарлаж Эрчим өргөө ХХК гүйцэтгэн 4-р сард суманд хүлээлгэн өгсөн. Мөн  төмстий багийн тохижилтын ажлыг 5-р сард суманд хүлээлгэн өгсөн.Бохирын шугамын ажлыг 50 сая төгрөгөөр АНУ сервис ХХК гүйцэтгэсэн.

Энэ оны ОНХС-ийн хөрөнгөөр 12 жилийн дунд сургуулийн байр болон дотуур байрны сантехник, цахилгааны засварын ажлын тендерт Нанобриллиант ХХК шалгаран ажлаа хийж байна.  9 жилийн дунд сургуулийн 00-ын засварын ажлыг 17,8 сая төгрөгөөр гүйцэтгэн хүлээлгэн өгсөн. Төвийн багийн 5-р хэсгийн гүүрний ажил, цэвэрлэх байгууламж шинэчлэн засварлах, бохирын шугамыг өргөтгөх ажлуудын тендер зарлагдсан.

Төсвийн байгууллагуудаас соёл, спортын цогцолбор спорт заалны засварт 252000 төгрөгөөр урсгал засвар хийсэн.Төвийн цэцэрлэг 200 000 төгрөгний будаг шохойны засварын ажил хийж байна. Мөн 12 жилийн дун сургууль – 1100000 төгрөгөөр, шижир алт цэцэрлэг -496000 төгрөгөөр, Соёлын төв-300000 төгрөгөөр, шижир алт сургууль-600000 төгрөгөөр  тус тус урсгал засварын ажлыг хийсэн.

Гурав. Хөдөө аж ахуйн бэлтгэл ажлыг хангах талаар

Мал сүргийг байгалийн тохиолдож болзошгүй эрсдэлээс хамгаалах, өвлийг хохирол багатай даван туулах  зорилгоор өвөлжилтийн бэлтгэл хангагдан ажиллаж байна.

Манай сум жил бүр  өвсний фондоо 2 газар төвлөрүүлэн ажиллаж ирсэн .

Үүнд : 1. Тосон 1-р багийн Ар – Уртын бригад

2. Төв 4-р багийн Хар нуурын үтрэмгэсэн 2 газар 75тн өвс нөөцлөх төлөвлөгөөтэй  байна.

Сумын хэмжээнд  зуншлага муутай, өвсний гарц тааруу, гандуу байна. Малчид өвлийг хохирол багатай, өнөтэй сайхан давахын тулд хашаа хорооны хүрэлцээ хангамжийг  сайжруулан,  хөрзөн гаргах, малын өвс тэжээл, хужир шүү мод түлээгээ нөөцөлөх ажлыг эртнээс бэлтгэх ажлыг зохион байгуулж багийн Засаг дарга нар болон холбогдох мэргэжилтэн хэрэгжилтийг ханган ажиллаж  байгаа. Малын тоо толгой хонин толгойд шилжүүлснээр 381631 толгой мал өвөлжиж бэлчээрийн хүрэлцээ хангамж муу гаднаас отор нүүдэл оруулах боломжгүй, бэлчээрийн нийт 79 худаг уст цэгээс 77 нь ашиглагддаг ундны ус болон малаа услах боломжтой байна. Өвөлжих малчин өрхийн тоо 625 байна.

Мал эмнэлэгийн хувьд 4 багт 3 мал эмнэлгийн нэгж тогтмол  ажиллаж, вакцин, тарилга, туулгалтыг цаг хугацаанд нь технологит заасан хугацаанд хийж гүйцэтгэн ажиллаж байна.

Халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг чанартай сайн зохион байгуулан таригдаж сайн ажилласан гэж үзэж байна. Өөр аймаг сумруу 11 өрхийн  адуу-652, үхэр-606, хонь-3725, ямаа-3147 нийт 8110 толгой мал  отоор явсан байна.

2017онд 5091,16 га-д тариалалт хийсэн үүнээс 3420 га-д улаан буудай,150га-д овъёос, 110 га-д ногоон тэжээл, 18га-д төмс, 13,96 га-д хүнсний ногоо 1379,2 га-д тосний ургамал тус тус тариалалт хийгдсэн.

 

20 0000 боодол өвсний захиалгын урьдчилгаа 14 сая төгрөгийг малчдаас цуглуулан шилжүүлсэн. мөн иргэн Лхагвасүрэн, Мөнхоргил нарт өвсний захилга өгч 13000 боодол өвсний  3,5 сая төгрөгийн урьдчилгаа шийдвэрлэсэн.

Хивэг тэжээл Од групптэй 9-р сарын 15 –аас эхлэн хивэг тэжээл авахаар тохирсон. Сумын нийт захиалга-7200 шуудай. /1тн -400000 төгрөг/

Малчдын мал махыг 8-р сарын 10-аас эхлэн ААН-үүдэд дамжуулж өгч байна. Одоогийн байдлаар 24 өрхийн 30 үхэр, 244 хонийг нийлүүлээд байна.

Аймгийн засаг даргын 2017.08.25-ны өдрийн 01/1375 тоот албан бичгийн дагуу сумын Засаг даргын 2017.09.01-ны өдрийн А/180 тоот зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай захирамж гарч 4 багт 6 ажлын хэсэг ажиллан малчин өрхүүдийн өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцан дүгнэлт гарган ажилласан.

 

 

 

 

 

LAST_UPDATED2
 

Санал асуулга

Манай сумын ажлын талаар...
 

Хэрэглэгчийн хандалт

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр122
mod_vvisit_counterӨчигдөр173
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт1272
mod_vvisit_counterӨмнө долоо хоногт2067
mod_vvisit_counterЭнэ сард5660
mod_vvisit_counterӨмнө сард3943
mod_vvisit_counterБүгд142807

Онлайн гишүүн

Одоогоор 78 зочин холбогдсон

Суманд хийгдсэн ажлууд