Сумын эрүүл мэндийн төвийн сул ажлын байрны зар PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Administrator   
2 дах өдөр, 27-06-2017 01:40

Эрүүл мэндийн төвд ерөнхий мэргэжлийн их эмч, статистикч эмч, үйлчлэгч ажилд шалгаруулж авна.

Мэргэжлийн тавигдах шалгуур: Ерөнхий мэргэжлийн их эмч-2

  • Төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай бол давуу тал
  • Анагаах ухааны их, дээд сургууль болон коллежийг төгссөн
  • Хүний их эмч мэргэжил эзэмшсэн
  • Мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй
  • Эмнэлгийн мэргэжилтний өндөр ёс зүйтэй
  • Багаар ажиллах чадвартай
  • Компьютерийн хэрэглээний програмууд дээр  ажилладаг
  • Орос, англи хэлний дундаас доошгүй мэдлэгтэй
  • Ажлын ачаалал даах чадвартай

Мэргэжлийн тавигдах шалгуур: Эх баригч бага эмч

  • Төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай бол давуу тал
  • Анагаах ухааны их, дээд сургууль, коллежийг эх баригч мэргэжлээр төгссөн
  • Мэргэжлийн үйл ажиллагаа явуулах 5 жилийн зөвшөөрөлтэй
  • Эмнэлгийн мэргэжилтний өндөр ёс зүйтэй
  • Багаар ажиллах чадвартай
  • Компьютерийн хэрэглээний програмууд дээр сайн ажилладаг
  • Орос, англи хэлний дундаас доошгүй мэдлэгтэй
  • Ажлын ачаалал даах чадвартай

Мэргэжлийн тавигдах шалгуур: Статистистикч эмч

  • Төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай бол давуу тал
  • Анагаах ухааны их, дээд сургууль болон коллежийг төгссөн
  • Статистикчийн мэргэжил эзэмшсэн
  • Мэргэжлийн үйл ажиллагаа явуулах 5 жилийн зөвшөөрөлтэй
  • Эмнэлгийн мэргэжилтний өндөр ёс зүйтэй
  • Багаар ажиллах чадвартай
  • Компьютерийн хэрэглээний програмууд дээр түргэн шуурхай ажилладаг
  • Орос, англи хэлний дундаас доошгүй мэдлэгтэй
  • Ажлын ачаалал даах чадвартай

Бүрдүүлэх материал: төрийн албан хаагчийн анкет, дипломын хуулбар, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, ажиллаж байсан газрын тодорхойлолтыг бүрдүүлэн, төв аймгийн эрүүл мэндийн газрын хүний нөөцийн мэргэжилтэнд 2017 оны 07 дугаар сарын 01-ний дотор бүрдүүлж өгнө үү?

Холбоо барих утас:    99739980, 70275853,  ЭМГ хүний нөөц: 70272225

LAST_UPDATED2