Засаг даргын орлогч PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Administrator   
2 дах өдөр, 19-05-2009 12:33
М.Ичинхорлоо
Засаг даргын орлогч


Утас: 70275850

 

Ажлын байрны чиг үүрэг

Сумын эдийн засгийн хөгжлийн  стартеги бодлогыг төлөвлөж,үйлдвэрлэл үйлчилгээ, худалдаа хүнс,хөрөнгө оруулалт, барилга хот байгуулалт, дэд бүтэц /эрчим хүч, зам тээвэр, харилцаа холбоо,орон сууц, нийтийн аж ахуй/ орон нутгийн өмчийн эрх ашгийг нэмэгдүүлэх, хоршооны зэрэг асуудлаар сумын хэмжээний бодлого, хөтөлбөр, төсөл боловсруулах, хэрэгжилтийг зохицуулах,хяналт тавих, хяналт шинжилгээ , үнэлгээ хийх, үнэлж дүгнэх чиг үүргийг гүйцэтгэнэ.

Танд дараах үйлчилгээг хүргэнэ.

v  Сумын эдийн засгийн хөгжлийн стартеги боловсруулна

v  . Сумын эдийн засгийн чадавхи нөөцийг тогтоож, нарийвчилсан судалгаа тооцоо гаргана.

v   Бүсчлэлийн талаар аймгаас хэрэгжүүлж байгаа бодлогыг сумандаа хэрэгжүүлж ажиллана.

v   Сумын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг боловсруулан эрх бүхий байгууллагаар батлуулан  хэрэгжилтийг хангуулж ажиллана

v  Орон нутгийн өмчийн холбогдолтой шийдвэрийн хэрэгжилтийг сумын хэмжээнд зохион байгуулж хяналт тавих

v  Аймгийн ИТХТ-дэд уламжилж шийдвэрлэх орон нутгийн өмчийн хувьчлах болон үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, шилжүүлэх устгах санал боловсруулан сумын Засаг даргад тавьж шийдвэрлүүлэх

v  Аймгийн ИТХТ-ээс зөвшөөрөл авч шийдвэрлүүлэх тээврийн хэрэгсэл машин тоног төхөөрөмжийн жагсаалтыг нэгтгэн боловсруулж сумын Засаг даргад тавьж шийдвэолүүлэх, худалдан борлуулсны орлогыг аймагт 100% төвлөрүүлэнэ

v  Орон нутгийн өмчийн хуулийн этгээд байгуулах, өөрчлөх, татан буулгах санал боловсруулж шийдвэрлүүлэх

v  Сумын ерөнхий төлөвлөгөө боловсруулан мөрдүүлнэ

v  Улсын төвлөрсөн болон орон нутгийн хөрөнгөөр хийгдэх хөрөнгө оруулалт, их засварын төлөвлгөөт ажлуудад байнгын хяналт тавьж ажиллана

v  “Төрийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн дагуу барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулж, ажлын гүйцэтгэлд хяналт тавьж ажиллана.

v  Барилгын гүйцэтгэгч компани болон барилгын материалын үйлдвэрүүдийн судалгааг гарган үйл ажиллагаанд нь байнгын хяналт тавьж ажиллана

v  Иргэдийн орон сууцны хангамжийн судалгааг гаргана.

v  Сум, орон нутагтаа”Орон сууц” хөтөлбөр төсөл боловсруулан хэрэгжүүлэх

v  Сумын хэмжээнд ашиглагдаж байгаа халаалтын зуухнууд,ус суваг, орон сууц,тоног төхөөрөмж, инженерийн болон цахилгаан шугам сүлжээний тоног төхөөрөмжийн судалгааг гаргана.

v  Техникийн хяналт шалгалтыг хийх

v  Сумын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлыг удирдан зохион байгуулна

v  Шуудан холбооны үйл ажиллагаа,үндсэн үйлчилгээний чанарт байнгын хяналт тавьж ажиллана.

v  Сумын шууданг графикийн дагуу тогтмол явуулахад анхаарч хяналт тавьж ажиллана.

v  Нийтийн тээвэр, шуудан тээвэрлэлтийг тухайн нутаг дэвсгэрт зохицуулах, зохион байгуулах ажлыг зохион байгуулж хяналт тавьж ажиллана.

v  Сумын авто зам, түүний засвар,арчлалт,хамгаалалт, ашиглалтанд хяналт тавина.

v  Тээврийн хэрэгсэлийн судалгааг сумын хэмжээнд нарийвчлан гаргана.

v  Тээврийн хэрэгсэлийн тооллого,техникийн хяналтын улсын үзлэгийг зохион байгуулна

v  Сумандаа сүлжээ дэлгүүрийн салбарыг байгуулах ажлыг зохион  байгуулах

v  Худалдаа,нийтийн хоолны газруудын стандартыг хангуулж,орчны тохижилтыг сайжруулах ажилд байнгын хяналт тавьж ажиллана.

v  Түүхий эд хүлээн авах тусгай цэгийг байгуулна.

v  Суманд нэн тэргүүнд хөгжүүлэх ЖДҮ-ийн жагсаалтыг гарган батлуулан хяналт тавьж ажиллана.

v  ЖДҮ-лэлийг хөгжүүлэх төсөл шалгаруулах ажлын хэсгийг байгуулж ажиллуулна.

v  ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас олгосон зээлийг зориулалтын дагуу зарцуулахад хяналт тавьж ажиллана.

v  Суманд ажиллаж байгаа ЖДҮ-ийн судалгааг гарган өөрийн сумын хэрэгцээг сумынхаа үйлдвэрлэлээр хангах ажлыг зохион байгуулна.

v  Нэг сум- Нэг бүтээгдэхүүн үзэсгэлэн худалдааг сумандаа зохион байгуулж, үр дүнг тооцож ажиллана

v  Суманд заавал байх ахуй үйлчилгээний цэг салбарыг тогтмол ажиллуулж, хяналт тавьж ажиллана

v  Ахуй үйлчилгээний хүртээмж чанарыг дээшлүүлнэ

v  Сумын брэнд бүтээгдэхүүнд үндэсний тохирлын тэмдэг олгуулах ажлыг зохион байгуулна

v  Стандартгүй бүтээгдэхүүн үйлчилгээг стандарттай болгоно.

LAST_UPDATED2
 

Санал асуулга

Манай сумын ажлын талаар...
 

Хэрэглэгчийн хандалт

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр249
mod_vvisit_counterӨчигдөр295
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт1312
mod_vvisit_counterӨмнө долоо хоногт1971
mod_vvisit_counterЭнэ сард5404
mod_vvisit_counterӨмнө сард3943
mod_vvisit_counterБүгд142551

Онлайн гишүүн

Одоогоор 80 зочин холбогдсон

Суманд хийгдсэн ажлууд