“ИНЭЭМСЭГЛЭЛ” ЦЭЦЭРЛЭГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Administrator   
3 дах өдөр, 29-03-2017 06:27

2016-2017  хичээлийн жилийн үйл ажиллагаа өдрийн дэглэм,  ажил үүргийн хуваарийн дагуу үргэлжилж байна.

  • 2017.01.06-ний өдрийг  багш нар сургалтанд явах болсонтой холбогдуулан “Аав, ээж, эмээ, өвөөгийн нэг өдөр” үйл ажиллагааг зохион байгуулан 6-н бүлгийн нийт 8 аав, ээж, эмээ ангид ирж тус бүр 1   өдрийн үйл ажиллагааг удирдан явуулсан.  Энэ үйл ажиллагаа нь эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх, хүүхэддээ цаг гарган багшийн үйл ажиллагаагойлгох зэрэг олон талын ач холбогдолтой үйл ажиллагаа болсон.
2017.01.07-08-ны өдөрүүдэд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2015 оны 03 тоот албан даалгавар, “Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилго бүхий “Тоглохуй, танин мэдэхүй, суралцахуй” сэдэвт 2 өдрийн төрөлжсөн сургалтанд 6 бүлгийн багш эрхлэгч миний бие хамрагдсан.

 

 

  • 2017.01.09-14-ний өдөрүүдэд 10 дах жилдээ ажиллаж буй эрхлэгч нарын төрөлжсөн сургалтанд миний бие хамрагдан 2017.01.24-ний өдөр уг сургалтыг ажлын байран дээрээ бүлгийн багш нарт явууллаа.

 

  • 2017.01.16-ны өдөр Аймгийн Засаг дарга болон сумын Засаг даргатай хамтарсан гэрээ байгуулж уг гэрээний дагуу  байгууллагын гүйцэтгэх ажилчидтай  2017.02.15-ны өдөр үр дүнгийн гэрээг шинэчлэн байгууллаа.

 

  • 2017.01.20-ндхүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооё “нэг санаачлага нэг ажил” аяны хүрээнд 6 бүлгийн эцэг эхчүүдийн дунд “Хүүхэдтэйгээ хамтдаа”  өдөрлөгийн үйл ажиллагааг зохион байгуулан   нийт-72 эцэг эх хамрагдсан.

 

  • Бидний нэг өдөр “ аяны хүрээнд 6  бүлгийн  эцэг эхчүүд дунд зохион байгуулан эцэг эхчүүд ангид ирж өдрийн үйл ажиллагааг багш нартай хамтран зохион байгуулж ажилласан нь эцэг эхийн оролцоог нэмэгдүүлсэн ажлуудын нэг болсон.

 

  • Монголын үндэсний баяр цагаан сарын баярыг тохиолдуулан уламжлал ёсоор  “Дээлтэй монгол” өдрийг зохион байгууллаа

 

  • Томуу томуу төст өвчний дэгдэлт ихэссэнтэй холбогдуулан сумын эмч сувилагч нартай хамтран ажиллаж 2017.01.16-ний өдөр  нийт 189 хүүхдэд үзлэг хийлгэн  зөвлөгөө авч ажиллаа.

 

  • “Хүүхдийн эрхийг хамгаалах сарын аян”-ны хүрээнд төлөвлөгөө гарган  Байгууллагын хүүхэд хамгааллын бодлогыг өөрийн байгууллагын онцлогт тохируулан боловсруулж баталгаажуулан багш ажилчид болон эцэг эхчүүдэд таилцуулан багш ажилчдаар хүүхэд хамгааллын ёс зүйн дүрмийн амлалтыг баталгаажуулан гарын үсэг зуруулаа.

 

 

  • 2017.03.08-11-ний хооронд жил дутамд явагддаг аудитын шалгалт болох  “Эс Эм аудит ХХК-д 2016 оны санхүүгийн баримтыг  шалгуулсан.

 

  • 2017 оны 1-р сард 6  бүлгийн багш нарын дунд сайн хөгжүүлэх үйл ажиллагааг нээлттэй зохион байгуулсан.

 

  • “Авъяас” хөтөлбөр, “Ном” хөтөлбөрийн хүрээнд хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх зорилгоор 8 төрлийн дугуйланд 6 бүлгийн 90 хүүхдийг  хамруулсан байна. Үүнд:

Даам -6  , зураг -20, наамал-10, жүжиг -10, дуу-10, шүлэг-10, Баримал-8 хүүхдийг тус тус хамруулан хичээллүүлж байна.

 

  • Гимнастикийн дугуйланд  бэлтгэл бүлгийн 16 хүүхдийг хамруулан  Аймгийн аварга шалгаруулах уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээнд бэлтгэн хичээллүүлж  байна.
  • 2 дугаар сард  цэцэрлэгийн нийт 6 бүлгийн эцэг эхчүүдийн дунд  уламжлал  ёсоор “Нархан” бүлгийн нэрэмжит “Аав ээж бид хамтдаа” хөгжөөнт буухиа тэмцээнийг зохион байгуулсан нь хүүхэд багачууд, эцэг эхчүүдийн авхаалж самбааг шаардсан өрсөлдөөнтэй тэмцээн боллоо.

  • Багш ажилчдад 2017.02.10-ны өдөр “Хүүхдийн зөв хооллолт” сургалтыг нярав, тогооч нартай хамтран зохион байгуулсан.

 

  • 2017.02.01-13 ний өдөрүүдэд бүлгийн багш нартай хамтран хүүхэд бүрийг ажиглах “Чөлөөт ажиглалтын булан” болон  хүүхэд бүрийн бүтээлийг маггтах  эцэг эхчүүдэд зориулсан  Урмын самбарыг шинээр хийлээ.

  • Бүлгүүдийн ариун цэврийн өрөөний тохижилтыг “Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2015 оны 12 сарын 24-ний өдрийн 55 дугаар тогтоолоор батлагдсан орчны стандартын шаардлагын дагуу шинэчлэн сажруулсан нь хүүхэд аюулгүй шаардлага хангасан орчинд арун цэвэр сахих орчин бүрдсэн.

 

  • Үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн судалгааг энэ улиралд   багш, ажилчид, эцэг эхчүүд иргэдийн дунд    1 удаа явуулсан.  Нийт 12  багш,  11 ажилчин,  186  эцэг эх оролцсон байна. Нийт асуулгад оролцогчдын 94% нь цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн сайн байна, 4 % нь дунд зэрэг, 2% нь хангалтгүй гэж дүгнэсэн байна.

 

  • Багшийн  ажлыг үнэлэх дүгнэх А/293 журмын дагуу эцэг эхчүүдээс багш сургалтын үйл ажиллагааг хэр чанартай заадаг болон  багшийн харилцааны соёлын  талаар санал асуулга авахад нийт оролцсон эцэг эхчүүдийн 92% нь хангалттай сайн гэсэн 5% нь дунд зэрэг, 3% нь хангалтгүй гэсэн үнэлгээ өгсөнд дүгнэлт хийн зөвлөгөө өгч ажиллаа

 

  • Сумын  ЭМТ-ийн их эмч Б.Хадбилэгтэй  хамтран цэцэрлэгийн нийт 216 хүүхэд 23 багш ажилтанг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд бүрэн хамруулсан  бөгөөд сумын ЭМТ-тэй байнга хамтран ажиллаж шаардлагатай үзлэг шинжилгээнд багш болон хүүхдийг тухай бүр нь хамруулан ажиллаж байна

 

  • 3 жил дутамд хамрагддаг умайн хүзүүний хорт хавдар болон хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах насны багш ажилчдыг сумын эх барих эмэгтэйчүүдийн эмчтэй хамтран үзлэг шинжилгээнд бүрэн хамруулсан.

 

  • 2017.02.17-ны өдөр Сумын ЭМТ-ийн эмч Н.Янжмаа, М.Пүрэвжав нартай   хамтран  6 бүлгийн  эцэг эхэд  “Түлэгдэлт эцэг эхийн хариуцлага” сэдэвт сургалт зохион байгуулсан.

 

  • Мөн бага бүлгийн нийт 12 хүүхдийг сумын ЭМТ-ийн вакцинатор Б.Наранцралтай хамтран   Улаан бурхан өвчний эрэг вакцинд бүрэн хамрууллаа.

 

 

 

 

ЭРХЛЭГЧ:                 Л.АРИУНТУЯА

 

 

 

LAST_UPDATED2
 

Санал асуулга

Манай сумын ажлын талаар...
 

Хэрэглэгчийн хандалт

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр124
mod_vvisit_counterӨчигдөр173
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт1274
mod_vvisit_counterӨмнө долоо хоногт2067
mod_vvisit_counterЭнэ сард5662
mod_vvisit_counterӨмнө сард3943
mod_vvisit_counterБүгд142809

Онлайн гишүүн

Одоогоор 80 зочин холбогдсон

Суманд хийгдсэн ажлууд