Суманд байгаль орчныг хамгаалах чиглэлээр хийсэн ажлын тайлан PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Administrator   
4 дэх өдөр, 01-12-2016 01:33

Манай сум 6751 га буюу нутгийн 2,4 % нь ойн сан бүхий газар эзэлдэг. Хус, Улиас, бургас зэрэг навчит ойтой. 1986 оны хавар гарсан түймэрт ойн сан бүхий газар бүхэлдээ шатсан боловч 2002 оны намар дахиж түймэр гарч Ар наймган, Баруун шанд, Хэрэмтий, Ханангийн даваа, Авдарантын арын мод бүхэлдээ өртсөн. Навчит ой 30-40 жилд сэргэдэг жамаар одоо сэргэж эхэлж байгаа тул Халзангийн ар, Баруун, Зүүн шандны арын модыг сийрэгжүүлэлт хийх шаардлагатай гэж судалгаа гаргасан.

Жилдээ ойн цэвэрлэгээгээр 120мЗ түлээний мод бэлтгэдэг. 11-р сарын байдлаар 56 мЗ түлээний модыг байгаль хамгаалагчийн хяналтан дор иргэд түлээний мод бэлтгэлээ.

 

Сумын хэмжээний ойн менежментийн төлөвлөгөөг аймгийн мэргэжлийн байгуулагатай хамтран ойн ангиар хийлгээд төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Ойн нөхөрлөлийг байгуулах талаар гарын авлага , 50 брошурыг сурталчилгааны зориулалтаар багуудын дарга нар ,байгаль хамгаалагч нараар дамжуулан ард иргэд албан байгууллагад тараан сурталчилсан.

Уул уухайн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг 6 ААНэгж нь нөхөн сэргээлтэд 66435 ш жимс жимсгэний болон бусад модыг нөхөн сэргээлтэд тариалж ургуулсан байна.

Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар 2016 онд сумын Засаг даргын захирамжийн дагуу ажиллаж байна. Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж иргэдэд гарын авлага 350 ширхэгийг хийж байгаль хамгаалагч, багийн засаг дарга нараар тараалгасанаас гадна газар тариалан эрхлэн явуудаг аж ахуйн нэгжүүд , уул уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг эрхлэн явуулдаг ААН-үүд, багийн иргэдэд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар ухуулга сурталчилгааг байгаль хамгаалагчаар хийлгэж гарын авлага өгч ажилласан . Урамшуулалт морин эргүүлийг Хайлааст ,Тосон, Төмстий багуудад ажиллуулж байна. Аймгийн ОБГ-аас ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар 2 өдрийн сургалтыг зохион байгуулан явуулж сумын байгаль хамгаалагч С.Цэндаюуш оролцсон.

Ойн тухай хууль тогтоомжийг сурталчлах ажлыг 2 удаа зохион байгуулж мод тарих хөдөлгөөнийг иргэн С.Гантулгын гэр бүлийн санаачлагыг дэмжин уриалга гарган ажилласанаар жил бүр 150 гаруй иргэд мод тарих хөдөлгөөнд оролцдог болж хэвшээд байна. Мөн 12 жилийн сургууль, Хайлаастай багийн 9 жилийн сургууль, МСҮТ-үүд нь оюутан сурагчдадаа мод тарих хөдөлгөөнийг өрнүүлэн "мод-ыг тарих, суулгах талаар заавар зөвөлгөөнийг өгсөн . 2016 онд "Эко орчин-бидний ирээдүй аяны хүрээнд "Бүх нийтээр мод тарих , ургуулах ажлыг зохион байгуулах удирдамжийг 1 жилийн хугацаатай аяныг зохион байгуулан бүх албан байгуулага аж ахуйн нэгжүүдэд зөвлөмж зөвлөгөө өгсөн. Хавар сумын төвийн бүх албан байгуулага   ,аж  ахуйн   нэгж   ,   дэлгуүрүүдэд   1200   ш   модыг  Лүн   сумын   мод үржүүлгийн газраас худалдан авч тараан өг<ч тариулсан. Намар 10 сард сумын цэцэрлэгт хүрээлэнд 2200 гаруй модыг иргэд байгуулагууд хамтран тарьсан. Нийт мод тарих хөдөлгөөнд 250 иргэд оролцсон.

Суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд албан байгуулага , ААН-дийн зүлэгжүүлсэн талбай 0,5 га, 25020 ш модыг тарьж ургуулаад байна.

Сумын Засаг даргын 2016 оны 08-р сарын 15 -ны өдөр баталсан удирдамжийн дагуу " Амьтны тухай" хуулийн хэрэгжилтийг шалгаж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор хяналт шалгалтыг сумын хэмжээнд зохион байгуулан ажилласан.

Монгол тарвага нутагшдаг Тосон багийн нутаг Сүүл буга, Ухаа, Цагаан хөтөл, Овоот, Ар-уртын эх, Төмстий багийн Агьт, Номт, Мануулт ,Өндөр цагаан, Үнэгт зэрэг газруудаар хяналт шалгалтыг 2 удаа хийлээ.

Монгол тарваганы тархац нутагт хяналт ^^лгалтыг эрчимжүүлж сумын Төв, Хайлааст багт сум дундын цагдаагийн хэлтэстэй хамтран үслэг ан амьтны гаралтай арьс, мах, түүхий эд оруулахгүй байх хяналт шалгалтаар зөрчил дутагдал илрээгүй ба Тосон багийн байгаль хамгаалагч халиун бугыг хамгаалан ажиллаж байна.

Ан амьтны идээшил нутагт, нутгийн иргэдээр хамгаалуулан хяналтыг хийлгэж байгаа учир Төмстийн багийн нутаг Цагаан эрэг гэх газарт хууль бусаар " ШОНХОР" шувуу барьж байсан 2 машиныг таслан зогсоож 61-66 УНУ ноймортой Харрайр авто машиныг Лүн сум хүртэл хөөж засмал зам оруулан алдсан. Цагдаагийн газарт мэдэгдэж эрэн сурвалжлах арга хэмжээ авч ажилласан.

Шалгалтаар 2016.09.01-ны өдрийн 2016010 тоот байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас Арабын нэгдсэн Эмират улсын эрхэмсэг шейх ерөнхийлөгчийн зөвлөх Султан Бин Кхалифи Бин Заяад Аль Нахяанд идлэг шонхор шувууг соёлын зориулалтаар олгох ажлын зохицуулах гэрээ байгуулсан хүмүүс Төмстийн багийн нутаг Давхарын ар гэх газар гэр түрээслэсэн байна.

Идлэг шонхор шувууг соёлын зориулалтаар барих сумын Засаг даргатай гэрээ байгууллаагүйгээр барьсан зөрчилтэй байсан ба 2 ширхэг шувууг буцаан тавиулж ажиллаа.

2016 онд бичил уурхайн нөхөрлөлүүдийн үйл ажиллагааны тайланг ИТХ—р 2 удаа хэлэлцүүлэн тайланг тавиулж үйл ажиллагаанд нь үнэлэлт дүгнэлт өгсөн. Тухайн хурлаар бичил уурхайн нөхөрлөлийн чиглэлээр олгогдсон 26,86 га газрыг сумын тусгай хэрэгцээнд буцаан олгох саналыг оруулсан. 2016 онд бичил уурхайн нөхөрлөлүүдийн усны дүгнэлтийг Төв аймгийн БОАЖГ-ын усны мэргэжилтэнгээр гаргуулан гэрээ байгуулан ажиллаж байна.

Бичил уурхайн зохион байгуулалтанд орсон иргэдийн нөхөрлөлүүд нь сумын ИТХ-д саналаа оруулж АМГ-аас дүгнэлт гаргуулсан 10 газарт 18 нөхөрлөлтэй сумын Засаг дарга гэрээ хцйсэн. Сумын Засаг даргатай гэрээ байгуулаагүйгээр  үйл   ажиллагаа  явуулсан   8  гэрээ   байгуулсан   3   нөхөрлөлд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхээр сум дундын цагдаагийн байгууллагад албан тоот өгсөн.

Өнөөдрийн байдлаар Заамар сумын хэмжээнд нийт 121 тусгай зөвшөөрөл 42600,04 га талбайгаас ашиглалтын 101 тусгай зөвшөөрөлийн 22816,03 га, хайгуулын 20 тусгай зөвшөөрлийн 19784,01 га талбай хамрагдаад байна.

Уул уурхайн үйлдвэрлэл эрхлэн явуулдаг 24 аж ахуйн нэгжүүдийг сумын ИТХ-ын тэрп/үлэгчдээр нөхөн сэргээлтийн тайланг тавиулсан. 8 -р сард орон нутагт нөхөн сэргээлтийн үзүүлэх сургалтыг Тод ундарга ХХК дээр зохион байгуулж суманд үйл ажиллагаа явуулж буй ААН-үүд оролцож нийт 150 гаруй сургалтанд оролцсон. 10-р сарын байдлаар техникийн нөхөн сэргээлтийг 322 га, биологийн нөхөн сэргээлтийг 247,3 га газарт хийсэн байгааг аймгийн нөхөн сэргээлт хүлээлгэн өгөх комисст хүлээлгэн өгөхөөр төлөвлөөд байна.

Аймгийн МХГ, ГХБХБГ-уудтай хамтран хяналт шалгалтын ажлыг 5 удаа хийж гарсан зөрчил дутагдлыг арилгаж арга хэмжээ авч ажилласан.

2016 оны 06-р сарын 01-нээс 05 өдрфүдэд БОНХАЖЯ-ын удирдамжийн дагуу уул уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг ААН-дэд хийсэн шалгалтаар илэрсэн зөрчлийн дагуу 24960,0 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан ба 2016 онд нийт 34 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан.

Уул уурхайн үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийг бүтээгдэхүүн олборлох цэгээс борлуулах цэг хүртэлх замын маршрут гарган тэмдэгжүүлж нийт 89 км сайжруулсан зам , 18 ААН байнгын усалгааны машинтай болсон.

2016 онд нийтйЯ ААН- ашигт малтмалын олборлолтын ажиллагааг эрхлэн явуулсан.

Сумын хэмжээнд хог цэвэрлэгээний ажлыг тогтмолжуулах талаар багуудын дарга нартай хамтран ажилладаг. 2016 онд бүх нийтийн цэвэрлэгээг сар бүр зохион байгуулж сумаас сургалтын төлбөрөө даалгасан оюутнуудыг 2 удаа хамруулж нийт 75 оюутан ажилласан. Төвийн төвлөрсөн хогийн цэгийн карьерыг 4 удаа, Хайлааст багийн төвийн хог цэвэрлэгээг 2, Тосон багийн хогийн цэгийн карьерыг 1 удаа түрүүлж цэгцэлсэн. Сумын хэмжээнд ажиллаж байгаа албан байгуулага, аж ахуйн нэгж бүрт аюултай хог хаягдлын паспортыг олшруулан тарааж бүртгэлжүүлсэн.

Техник хэрэгсэлд ашигласан шатах тослох материал болон хог хаягдлын талаар уул уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг эрхлэн явуулдаг ААН-дэд үүрэг өгч ажилласан. Хог хаягдлыг цуглуулах ,тээвэрлэх хогийн цэгт хүргэх чиглэлийг тогтоож Хайлааст, Төвийн багт тусгай зориулалтын хогийн машиныг ажиллуулж байна. сумын Засаг даргатай гэрээ байгуулсан 18 нөхөрлөлөөс 14 нөхөрлөл хог хаягдлын хураамж 1680,0 төгрөгийг уул уурхайн ААН-үүд 1920,0 төг төлсөн байна.

Агаарын бохирдлын эх үүсвэрийн улсын нэгдсэн тоо бүртгэлийг 11- р сард зохион байгуулж ердийн галлагаатай 10 кВт хүртэл хүчин чадалтай зуухтай 1578 г өрх, 101 кВт-аас дээш хүчин чадалтай зуух 4 хамрагдсан.

2016 онд шандны эхийн булгийг "Уул уурхайн үндэсний олборлогч" ХХК-аар тохижилтын ажлыг хийлгэсэн. Усны тухай шинэчлэгдсэн хуулийг уул уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг аж ахуйн нэгжүүдэд сурталчилсан.

Энэ онд усны тухай хуулийн дагуу 2 үзлэг шалгалтыг Туул голын захиргаа болон аймгийн БОАЖ-лалын газартай хамтарч хийж гаргасан зөрчлүүдэд зохих хуулийн дагуу арга хэмжээ авч Усны төв газраас сумын хэмжээний уул уурхайн үйлдвэрлэл эрхлэн явуулдаг аж ахуйн нэгж тус бүрийн лицензийн талбайн газарт хөрс, ус, агаарын шинжилгээг 1 удаа хийсэн. 2016 онд Геологийн төв лаборторт нийт 8 газрын усны шинэжилгээг хуваарийн дагуу савлан хүргүүлсэн.

Сумын төвийн болон Хайлааст багийн нутагт байгаа унд усны худгийн шинжилгээг өгч хариу нь унд усны зориулалтаар хэрэглэх боломжтой гэсэн дүгнэлт гарсан.

Усны газар, Туул голын сав газрын зөвлөл, БОНХЯ -наас гаргасан шийдвэрийн дагуу уул уурхайн үйлдвэрлэл эрхлэн явуулдаг 16 аж ахуйн нэгж, аймгийн БОАЖГ-тай 8 нөхөрлөл дүгнэлт гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд 10-р сарын байдлаар усны төлбөр 606487537 төгрөгийг төсөвт нэгтгэн оруулсан байна.

2016 онд уст цэгийн тооллогыг 08-р сард хийж бүртгэлд худаг 100, булаг 25, рашаан 4, гол горхи 13, нуур 4 мэдээллийн санд орсон байна

Усны тухай хуулийн 27-р зүйлийн 1.2.3 дахь заалтын дагуу аймгийн БОАЖ-лалын газарт бүртгүүлж паспортжуулсаны үндсэн дээр сумын мэдээлэлийн санд бүртгэж байна . Иргэд , ААН-үүдийн шинээр гаргасан худгуудыг бүртгэлд авч аймгийн БОАЖГ-ын усны мэргэжилтэнд бүртгүүлж байна. Одоогийн байдлаар 4 худаг бүртгэлд ороод байна.

Байгаль орчны багц хууль, бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам болон бусад хууль тогтоомжийг сурталчлах эрүүл мэнд хүний эрхийн талаар ангаах ухааны багш нар хүний эрхийн байгууллагын байгууллагатай хамтран 2 удаа сургалтыг зохион байгуулж нийт 80 гаруй бичил уурхайчид иргэд оролцсон. Иргэд , хүүхэд залуучуудад экологийн боловсрол олгох эрүүл аюулгүй орчинд амьдрах, байгальтай зүй зохистой харицах болон амьдрах ухаанд суралцах байгалийн нөөц баялагийг үр өгөөжтэй ашиглах соёлыг эзэмших тэдэнд байгаль орчны гоо сайхныг таашаах мэдрэмж төрүүлэх талаар сургалтыг 12 жилийн сургууль, 9 жилийн сургууль, МСҮТ-ийн оюутан сурагчдад 1 удаа ангийн багш нартай хамтран сургалтыг зохион байгуулж нийт 246 сурагч хамрагдсан байна.

 

Тайлан гаргасан БОХУБ Т.Мөнхжаргал


 

 

LAST_UPDATED2