2016 онд ойн санг хамгаалах талаар хийж гүйцэтгэсэн ажлын тухай PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Administrator   
3 дах өдөр, 30-11-2016 08:21

Сумын хэмжээний ойн менежментийн төлөвлөгөөг аймгийн мэргэжлийн байгуулагатай хамтран ойн ангиар хийлгээд төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Байгаль орчин ногоон хөпжлийн яамны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар , Гранд форест "ХХК -ний хооронд байгуулсан" Төв аймгийн ой бүхий сумдын ойн санд ой зохион байгуулалтын ажил гүйцэтгэх 13-028 тоот гэрээний дагуу мэргэжилтнүүд сумын нутаг дэвсгэрийн 6751 га ойн сангийн талбайд ой зохион байгуулалтын хээрийн хайгуул, судалгааг хийж гүйцэтгэсэн.2014-2015 манай сум нь Батсүмбэр сумын ойн ангид харъяалагдаж байгаа бөгөөд ойн ангийн дарга Цэнгэлдалай ирж сумын Засаг даргатай ойн гурвалсан гэрээг байгуулсаныг 2016 онд дүгнэсэн.

Ойн нөхөрлөлийн үйл ажиллагааг дэмжин ажиллаж байгаа .Ойн нөхөрлөлийг байгуулах талаар гарын авлага ,брошурыг сурталчилгааны зориулалтаар багуудын дарга нар .байгаль хамгаалагч нараар дамжуулан ард иргэд албан байгууллагад тараан сурталчилж хүсэлт гаргасан иргэдэд тараан өгсөн.

 

Уул уухайн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг 10 ААН нь нөхөн сэргээлтэнд 105295 ш жимс жимсгэний болон бусад модыг нөхөн сэргээлтэнд тариалж ургуулсаны 25 га талбайн ойжуулалтыг ойн санд хүлээлгэн өгөхөөр тохиролцоод байна.

Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар 2016 онд сумын Засаг даргын захирамжийн дагуу ажиллаж байна.Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж иргэдэд гарын а°влага 350 ширхэгийг хийж байгаль хамгаалагч, багийн засаг дарга нараар тараалгасанаас гадна газар тариалан эрхлэн явуудаг аж ахуйн нэгжүүд , уул уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг эрхлэн явуулдаг ААН-үүд, багийн иргэдэд   ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар ухуулга сурталчилгааг байгаль хамгаалагчаар хийлгэж гарын авлага өгч ажилласан . урамшуулалт морин эргүүлийг Хайлааст Досон, Төмстий багуудад ажиллуулж байна. ..Аймгийн ОБГ-аас ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар 2 өдрийн сургалтыг зохион байгуулан явуулж сумын байгаль хамгаалагч С.Цэндаюуш оролцсон.

2016 онд албан байгуулага , ААН -үүд болон иргэд нийт 25020 ш модыгтарьж ургуулаад байна. Сумын төвийн бүх албан байгуулага ,аж ахуйн нэгж , дэлгүүрүүдэд 1200 ш модыг Лүн сумын мод үржүүлгийн газраас худалдан авч тараан өгч тариулсан.

Суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд албан байгуулага , ААН-дийн зүлэгжүүлсэн талбай нийт 0,5 га

Ойн тухай хууль тогтоомжийг сурталчлах ажлыг 2 удаа зохион байгуулж мод тарих хөдөлгөөнийг иргэн С.Гантулгын гэр бүлийн санаачлагыг дэмжин уриалга гарган ажилласанаар жил бүр иргэд мод тарих хөдөлгөөнд оролцдог болж хэвшээд байна.Мөн 12 жилийн сургууль, Хайлаастай багийн 9 жилийн сургууль,МСҮТ-үүд нь оюутан сургачдаа мод тарих хөдөлгөөнийг өрнүүлэн "мод-ыгтарих, суулгах талаар заавар зөвөлгөөнийг өгсөн .2016 онд "Эко орчин-бидний ирээдүйн аяны хүрээнд “Бүх нийтээр мод тарих, ургуулах ажлыг зохион байгуулах удирдамжийг 1 жилийн хугацаатай аяныг зохион байгуулан бүх албан байгууллага аж ахуйн нэгжүүдэд зөвлөмж өгсөн”

Тайлан гаргасан Т.Мөнхжаргал

LAST_UPDATED2
 

Санал асуулга

Манай сумын ажлын талаар...
 

Хэрэглэгчийн хандалт

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр95
mod_vvisit_counterӨчигдөр173
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт1245
mod_vvisit_counterӨмнө долоо хоногт2067
mod_vvisit_counterЭнэ сард5633
mod_vvisit_counterӨмнө сард3943
mod_vvisit_counterБүгд142780

Онлайн гишүүн

Одоогоор 51 зочин холбогдсон

Суманд хийгдсэн ажлууд