Хяналт шалгалт хийсэн тэмдэглэл PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Administrator   
3 дах өдөр, 30-11-2016 08:10

Хяналт шалгалтыг сумын Засаг даргын 2016 оны 09-р сарын 08-ны өдөр баталсан удирдамжийн дагуу 2016 оны 09-р сарын 08-аас 10- рсарын 15-ны хооронд сумын хэмжээнд хяналт шалгалтыг хийж зөрчил дутагдалыг арилгаж ажилласан

Тус сумын тусгай хэрэщээний газар буусан Нарийн гол гоулд ХХК-ны хувьцаа эзэмшигч С. Туяатай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан С. Нямжав, Н. Өлзийбаяртай цуг байх Алтанболд, Нью пэрл ХХК нар нь сумын тусгай хэрэгцээний газар Өл-д хууль бусаар тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан 2 ширхэг экскаватор, 7ш хово машины үйл ажиллагааг зогсоож эд зүйлийн түр хураан авч сум дундын цагдаагий хэлтэст ашигт малтмалын тухай хуулийн 7-р зүйлийн 7,3 дахь заалтын дагуу эрүүгийн хариуцлага үүсгүүлэхээр ухсан газар дээр нь эдийн засгийн төлөөлөгч дэслэгч Сувд-Эрдэнэ газар дээр нь үзлэг хийн хураагдсан эд зүйлийн хүлээлгэн өгсөн.

Нарийн гол гоулд ХХК -ны 6364А тусгай зөвшөөрөлтөй талбайд батлагдсан бичиг баримтын дагуу үйл ажиллагаа явуулж буй хүмүүс сумын тусгай хэрэгцээны газар, нуур байгуулан үйл ажиллагаа явуулж байсан сум дундын цагдаагийн хэлтэст ашигт малтмалын тухай хуулийн 7-р зүйлийн 7,3 дахь заалтын дагуу эрүүгийн хариуцлага үүсгүүлэхээр ухсан газар дээр нь эдийн засгийн төлөөлөгч дэслэгч Сувд-Эрдэнэ газар дээр нь үзлэг хийлгэсэн. Тус газар хамтарч ажиллаж буй иргэн Ц. Нямдаваа нь сумын тусгай хэрэгцээний газар зөвшөөрөлгүй скруббер тавьж ус ашиглаж байсанг зогсоож торгуулийн арга хэмжээ авсан.

Төв аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2016 оны 08 дугаар сарын 04-ны өдрийн 11 дугаар тогтоолоор томилогдсон ажлын хэсэг Заамар суманд үйл ажиллагаа явуулж буй ААН-ээр 2016 оны 09-р сарын 09-11-ны хооронд "Эрдэс баялгийн талаар баримтлах бодлого" -ын хэрэгжилтийн талаар хяналт шалгалт хийсэн.

Шалгалтанд: Нарийн гол гоулд ХХК -ны талбайд үйл ажиллагаа явуулах нэртэй Нью перл ХХК, С. Нямжав, О. Алтанболд, Ч. Алтансүх нарын гэр кэмпээр орж танилцаж Нью перл ХХК, О. Алтанболд усан буунд лацдаж нөхөн сэргээлт хийх шаардлага тавьж ажилласан.

Эс Би Эф ХХК, Жотойн баяжууна ХХК, Илтгоулд ХХК, Арголд ХХК, Платинумланд ХХК-иуд нь уурхайн дээр байх ёстой бичиг баримтын бүрдэл сайн нөхөн сэргээлтийн сайн хийж байна гэж дүгнэсэн. Зөрчил дутагдал нь Ус, агаар, хөрсны шинжилгээ хийлгэх албан үүрэг өгч ажилласан.

Монголросцветмет ХХК-ны Зэрэгцээ алтын үйлдвэр нь 175 А, 7137 А тусгай зөвшөөрөлтөй талбайд дээрээ ус ашиглах дүгнэлт, гэрээгүй , хөрс, агаар, усны шинжилгээ хийлгээгүй, Тод бум ХХК-ыг 4878 А тоот тусгай зөвшөөрөлтөй талбайд нөхөн сэргээлтийн гэрээ байгуулан ажиллаж байсанг үйл ажиллагааг нь зогсоосон. байна.

Алтандорнод Монгол ХХК -тай гэрээт Улз гол ХХК, Монгол майнинг энд эксплорэйшн ХХК-иуд нь ус ашиглах дүгнэлт, гэрээгүй, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй, ус, агаар, хөрсний шинжилгээний дүгнэлт гаргуулаагүй зэрэг зөрчил дутагдалтай байсанг зөрчлийг арилгах албан үүрэг өгч ажиллаа.

Алтандорнод Монгол ХХК -тай нөхөн сэргээлтийн гэрээт Эм Жи Жи И Си ХХК нь нөхөн сэргээлтийн төлөвлөгөөгүй, ус ашиглах дүгнэлт, гэрээгүй үйл ажиллагаа явуулж байсанг үйл ажиллагааг зогсоож ажилласан. Улсын байцаагчийн албан шаардлага, актын биелэлтийг хангаж ажиллаагүй тул торгуулийн арга хэмжээ авч ажилласан.

Заамар сумын малчин иргэдийн гомдлын дагуу зөрчил дутагдлыг арилгах зорилгоор Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2016 оны 09 -р сарын 02-ны өдрийн 06/635 тоот 9 шонхор шувуу барих зөвшөөрөлтөй 2016 оны 09 -р сарын 02-ны өдрийн 06/638 тоот 10 шонхор шувуу барих зөвшөөрөлтөй 2 хэсэг хүмүүст хяналт шалгалт хийж 2016.09.01-ны өдрийн 2016010 тоот байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас Арабын нэгдсэн Эмират улсын эрхэмсэг шейх ерөнхийлөгчийн зөвлөх Султан Бин Кхалифи Бин Заяад Аль Нахяанд идлэг шонхор шувууг соёлын зориулалтаар олгох ажлын зохицуулах гэрээ байгуулсан хүмүүс Төмстийн багийн нутаг Давхарын ар гэх газар гэр түрээслэж Идлэг шонхор шувууг соёлын зориулалтаар барих сумын Засаг даргатай гэрээ байгууллаагүйгээр барьсан 2 ширхэг шувууг буцаан тавиулж тус сумын Засаг даргатай гэрээ байгуулах эсвэл газар чөлөөлөхийг шаардсан.

Хайлааст багийн баян аманд үйл ажиллагаа явуулж буй Хишиг ундарга бидний ирээдүй нөхөрлөл нь сумын Засаг даргатай гэрээ байгуулсан, аймгийн БОАЖГазартай ус ашиглах дүгнэлт гаргуулсан, байгаль орчны хамгаалах төлөвлөгөө батлуулсан байна. Гарсан зөрчил дутагдал нь гэрээгээр олгосон газраас бусад газарт ашигт малтмал агуулсан шороо, хүдрийг угааж баяжуулсан, нөхөрлөлийн бус гишүүн ажиллуулсан, олборлолтын үйл ажиллагаанд 500 смЗ дээш багтаамжтай дотоод шаталтат хөдөлгүүртэй техник ашигласан тул торгуулын арга хэмжээ авсан.

Буянт Заамар, Гурван тамга нөхөрлөлүүд нь бичил уурхайгаар ашигт малтмал олборлож болох талаар төрийн захиргааны байгууллагаас гаргасан дүгнэлт, Засаг даргатай байгуулсан гэрээгүйгээр ашигт малтмал олборлосон нь АМТХ болон Засгийн газрын 2010 оны 308 дугаар тогтоолын хавсралт бичил уурхайгаар ашигт гиалтмал олборлох журам зөрчсөн тул бүх нөхөрлөлүүдийн үйл ажиллагаа зогсоож торгуулын арга хэмжээ авсан. Тус аманд үйл ажиллагаа явуулсан гэрээ байгуулсан байгууллаагүй нөхөрлөлүүдэд зөвшөөрөлгүй ухсан газарт хуулийн дагуу арга хэмжээ авхуулах экологийн хохиролын тогтоолгохоор сум дундын цагдаагийн хэлтэслүү шилжүүлсэн.

Аймгийн МХГ-ын байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Г. Ганбаяр, геологи уул уурхайн Хяналтын улсын байцаагч Г. Жаргалсайхан хамтран хяналт шалгалтыг хамтран 3 өдөр хийсэн.

МХЕГ-ын баталсан 01/52 дугаартай удирдамж, аймгийн МХГ-ын даргын 2016 оны 09-р сарын 05-ны 259 тоот албан бичиг болон Байгаль орчны багц хууль, Ашигт малтмалын тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль, "Уул уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаар эвдэрсэн газрын нөхөн сэргээлт. Техникийн ерөнхий шаардлага" ММ5 5917:2008. "Эвдэрсэн газрыг ургамалжуулах. Техникийн ерөнхий шаардлага" ММЗ 5918:2008 стандартын хэрэгжилтийг хангах,шаардлагатай мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх, үнэлгээ дүгнэлт өгөх зорилгоор хяналт шалгалт танталт судалгааг хийж суман уул уурхайн үйл ажиллагаа явуулснаас хойш техникийн нөхөн сэргээлт 3402,34 га биологийн нөхөн сэргээлт 2838,87 га хйигдсэн байна.

Удирдамжийн   хүрээнд   хяналт   шалгалт   хийхдээ   нийт   7274000   төгрөгний захиргааны арга хэмжээ авч ажилласан.

Тэмдэглэл бичсэн Т.Мөнхжаргал