"Амьтны тухай" хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийсэн тайлан PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Administrator   
3 дах өдөр, 30-11-2016 07:35

Төв аймгийн МХГ-ын 2016 оны 08-р сарын 08-ны 116 тоот удирдамж, сумын Засаг даргын 2016 оны 08-р сарын 15 -ны өдөр баталсан удирдамжийн дагуу " Амьтны тухай" хуулийн хэрэгжилтийг шалгаж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор

2016 оны 08 -р сарын 15 -наас 08 -р сарын 18 –ны хооронд хяналт шалгалтыг сумын хэмжээнд зохион байгуулан ажиллаа.

 

Монгол тарвага нутагшдаг Тосон багийн нутаг Сүүл буга, Ухаа, Цагаан хөтөл, Овоот, Ар-уртын эх, Төмстий багийн Агьт, Номт, Мануулт ,Өндөр цагаан, Үнэгт зэрэг газруудаар хяналт шалгалтыг 2 удаа хийлээ.

Амьтан ажиглалтын мониторингийн цэг Шандын эх - 104 41 85.55, 48 17 83.30 цэгт бугын ажиглалт, Дунд буга - 104 56 74.28, 48 27 08.17 цэгт тарваганы ажиглалт хийлээ.

Засаг даргын захирамжаар хяналт шалгалт хийх комиссын бүрэлдэхүүнийг бүх багийн Засаг дарга, Байгаль хамгаалагч , БОХУ-ын байцаагч, хэсгийн төлөөлөгч, цагдаа нар хамтарч хийв. Монгол тарваганы тархац нутагт хяналт шалгалтыг эрчимжүүлж сумын Төв, Хайлааст багт сум дундын цагдаагийн хэлтэстэй хамтран үслэг ан амьтны гаралтай арьс , мах, түүхий эд оруулахгүй байх хяналт шалгалтаар зөрчил дутагдал илрээгүй ба Тосон багийн байгаль хамгаалагч   халиун бугыг хамгаалан ажиллаж байна.

Ан амьтны идээшил нутагт, нутгийн иргэдээр хамгаалуулан хяналтыг хийлгэж байгаа учир Төмстийн багийн нутаг Цагаан эрэг гэх газарт хууль бусаар " ШОНХОР" шувуу барьж байсан 2 машиныг таслан зогсоож 61-66 УНУ ноймортой Наррайр авто машиныг Лүн сум хүртэл хөөж засмал зам оруулан алдсан. Цагдаагийн газарлуу мэдэгдэж эрэн сурвалжлах арга хэмжээ авч ажилласан.

Тайлан   гаргасан: БОХУБ Т.Мөнхжаргал

LAST_UPDATED2
 

Санал асуулга

Манай сумын ажлын талаар...
 

Хэрэглэгчийн хандалт

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр50
mod_vvisit_counterӨчигдөр173
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт1200
mod_vvisit_counterӨмнө долоо хоногт2067
mod_vvisit_counterЭнэ сард5588
mod_vvisit_counterӨмнө сард3943
mod_vvisit_counterБүгд142735

Онлайн гишүүн

Одоогоор 6 зочин холбогдсон

Суманд хийгдсэн ажлууд