ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧИД САХИЛГЫН ШИЙТГЭЛ НОГДУУЛАХ, ЭНЭ ТАЛААР ТӨРИЙН ДЭЭД ШАТНЫ БАЙГУУЛЛАГАД ГОМДОЛ ГАРГАХ ЖУРАМ PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Administrator   
4 дэх өдөр, 24-11-2016 02:33

Засгийн газрын 1995 оны 97 дугаар

тогтоолын хавсралт

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧИД  САХИЛГЫН ШИЙТГЭЛ НОГДУУЛАХ, ЭНЭ ТАЛААР ТӨРИЙН ДЭЭД ШАТНЫ БАЙГУУЛЛАГАД ГОМДОЛ ГАРГАХ ЖУРАМ

 

Нэг.Нийтлэг үндэслэл

1.Төрийн  захиргааны  албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, тэдгээрээс сахилгын  шийтгэлтэй  холбогдуулан төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргахад энэ журмыг мөрдөнө.

2.Төрийн  албаны  тухай  хуулийн  26 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалт  нь  төрийн  захиргааны  албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно.

Хоёр.Сахилгын шийтгэл ногдуулах

З.Сахилгын  шийтгэлийг  тухайн  албан хаагчийг харъяалсан нэгжийн удирдлагын саналыг үндэслэн түүнийг ажилд томилсон албан тушаалтны шийдвэрээр ногдуулна.

4.Сахилгын  шийтгэл  ногдуулах  үндэслэлийг заавал шалгаж тогтоон, энэ тухай  баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид  урьдчилан танилцуулсан  байна. Зөрчил гаргасан албан хаагч  уг  баримт  материалтай танилцаад нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт явуулахыг шаардах эрхтэй.

5.Сахилгын  шийтгэл  ногдуулах  тухай санал, баримт материалтай танилцаад  сахилгын шийтгэл ногдуулах эрх бүхий албан тушаалтан дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:

а/зөрчлийн  шинж  байдал, зөрчил гаргасан шалтгаан болон  зөрчил гаргагчийн хувийн байдлыг харгалзан Төрийн албаны тухай  хуулийн  26 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, З-т заасан  сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулах;

б/дахин шалгалт хийлгэх, нэмэлт баримт, материал шаардан авах;

в/төрийн  захиргааны  албан  хаагчид  сахилгын шийтгэл ногдуулах тухай  саналыг  үндэслэлгүй  гэж  үзвэл хэрэгсэхгүй болгох.

6.Сахилгын  шийтгэл  ногдуулах  эрх бүхий албан тушаалтан сахилгын шийтгэл  ногдуулах  нь  зүйтэй  гэж  үзвэл энэ тухай тушаал гаргана.

Тушаалыг  сахилгын  шийтгэл  хүлээсэн  төрийн  захиргааны албан  хаагчид танилцуулж,  хувийн хэрэгт нь хавсаргах бөгөөд шаардлагатай гэж үзвэл сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг  байгууллагын хамт олонд мэдээлнэ.

7.Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар /өвчтэй, ээлжийн  амралт, чөлөөтэй байсан, түүнчлэн зөрчил гаргасан байдлыг шалгасан хугацааг энэ хугацаанд оруулахгүй/, зөрчил гаргаснаас хойш  6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулахгүй.

Сахилгын  нэг зөрчилд нэг төрлийн шийтгэлийг ногдуулах ба сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулж болохгүй.

8.Сахилгын  шийтгэл  ногдуулснаас хойш нэг жилийн хугацаа өнгөрч энэ хугацаанд дахин зөрчил гаргаагүй бол сахилгын шийтгэлгүйд  тооцно.

Гурав.Сахилгын шийтгэлтэй холбогдсон гомдлыг хянан шийдвэрлэх

9.Сахилгын шийтгэл хүлээсэн төрийн захиргааны албан хаагч уг шийтгэлийг үндэслэлгүй буюу буруу ногдуулсан гэж үзвэл энэ тухай  гомдлоо тухайн шийдвэрийг мэдсэнээс хойш 1 сарын дотор харъяалах дээд шатны төрийн байгууллагадаа бичгээр гаргана.

Гомдолд  сахилгын шийтгэл ногдуулах болсон шалтгаан, түүнийг  үндэслэлгүй  буюу буруу ногдуулсан гэж үзэж байгаа тухай үндэслэлийг  товч,  тодорхой  дурдсан  байна. Шаардлагатай гэж үзвэл түүнд холбогдох бусад бичиг, баримтыг хавсаргаж болно.

10.Харъяалах дээд шатны төрийн байгууллага гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш З0 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ.

11.Харъяалах  дээд  шатны  төрийн байгууллага, түүний эрх бүхий  албан тушаалтан гомдлыг хянан шийдвэрлэхдээ дор дурдсан эрх эдэлж, үүрэг хүлээнэ:

а/Төрийн албаны тухай Монгол Улсын хууль болон холбогдох  бусад хууль  тогтоомж,  энэ журмыг үндэслэн гомдлыг үнэн зөв, шуурхай шийдвэрлэх;

б/гомдлыг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай бичиг баримтыг холбогдох  байгууллага, албан тушаалтан, түүнчлэн гомдол  гаргагчаас гаргуулан  авах,  тэдний  тайлбарыг  сонсох;

в/гомдлыг  хянан үзээд гаргасан шийдвэрийг гомдол гаргагчид  болон түүний ажилладаг үндсэн байгууллагад нь мэдэгдэх, шаардлагатай тохиолдолд тайлбар өгөх.

12.Гомдол  гаргагч харъяалах дээд шатны төрийн байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ тухай гомдлоо тухайн шийдвэрийг  мэдсэн өдрөөс хойш 1 сарын дотор Төрийн захиргааны албаны зөвлөлд, эсхүл шүүхэд гаргаж болно.

----OOO----

 

 

Санал асуулга

Манай сумын ажлын талаар...
 

Хэрэглэгчийн хандалт

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр87
mod_vvisit_counterӨчигдөр173
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт1237
mod_vvisit_counterӨмнө долоо хоногт2067
mod_vvisit_counterЭнэ сард5625
mod_vvisit_counterӨмнө сард3943
mod_vvisit_counterБүгд142772

Онлайн гишүүн

Одоогоор 43 зочин холбогдсон

Суманд хийгдсэн ажлууд