СУУДЛЫН АВТОМАШИНЫ АШИГЛАЛТЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Administrator   
2 дах өдөр, 16-06-2015 08:08

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 5  дугаар сарын 11-ний өдөр                Дугаар 184

 

СУУДЛЫН АВТОМАШИНЫ АШИГЛАЛТЫН ТАЛААР

АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2, Төрийн албаны тухай хуулийн 27.1.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1. Төрийн байгууллагуудын суудлын автомашиныг зориулалтаар нь “албан тушаалын, албан ажлын, дуудлагын, хөдөө ажлын” гэж ангилан тогтоож, “Албан тушаалын болон албан ажлын суудлын автомашин хэрэглэх эрх бүхий албан тушаалтны жагсаалт”-ыг хавсралт ёсоор баталсугай.

 

2. Албан тушаалын автомашин хэрэглэх эрх бүхий албан тушаалтан суудлын автомашиныг хотын дотор хуанлийн хоног (баярын болон долоо хоногийн амралтын өдрийг оролцуулан)-т дунджаар 70 км, албан ажлын хэрэгцээний автомашин хэрэглэх эрх бүхий албан тушаалтан суудлын автомашиныг хотын дотор ажлын хоногт дунджаар 50 км, дуудлагын автомашины хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж 2500 см3-ээс илүүгүй байхаар тогтоож, ажлын хоногт дунджаар 40 км-ээс тус тус хэтрүүлэхгүй хэрэглэж байхаар тогтоосугай.

 

3. Хөдөө ажлын автомашины зардлыг тухайн албан тушаалтны томилолтын төсөвт тусган баталж, гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллахыг төсвийн ерөнхийлөн захирагч нар болон  Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт нарт даалгасугай.

4. Дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтод даалгасугай:

4.1. Энэ тогтоолын хавсралтаар баталсан “Албан тушаалын болон албан ажлын суудлын автомашин хэрэглэх эрх бүхий албан тушаалтны жагсаалт”-ын “Нэг”-ийн 1-д заасан албан тушаалтан хөдөө ажлын зориулалтаар хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж нь 3501-4700 см3 автомашинтай байхыг зөвшөөрч, Улсын Их Хурлын шийдвэрээр байгуулдаг байгууллага, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, яам, Засгийн газрын агентлагийн хөдөө ажлын зориулалтаар ашиглаж байгаа автомашинуудыг Засгийн газрын автобаазад төвлөрүүлж, нэгдсэн журмаар гэрээний үндсэн дээр тээврийн үйлчилгээ үзүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авах;

4.2. Засгийн газрын автобаазын зохион байгуулалтын бүтцэд энэ тогтоолын хавсралтад заасан албан тушаалтанд автомашинаар үйлчилдэг төрийн үйлчилгээний хэсэг, төрийн бусад байгууллагын дотоод албан хэрэгцээний дуудлагын автомашин болон хөдөө ажлын автомашинаар үйлчилдэг хэсгийг тус тус байгуулах;

4.3. Засгийн газрын автобаазын төрийн үйлчилгээний хэсгээр үйлчлүүлэх  албан тушаалтны автомашины зардлыг Сангийн сайдын төсвийн багцад тусган гүйцэтгэлээр нь санхүүжүүлэх, төрийн бусад байгууллагын хөдөө ажлын болон  дотоод албан хэрэгцээний дуудлагын автомашинаар үйлчилдэг хэсгийн зардлыг гэрээний үндсэн дээр тухайн байгууллагаас санхүүжүүлэх арга хэмжээ авах;

4.4. Засгийн газрын автобаазын зохион байгуулалтын бүтэц, дүрэм, үйлчилгээний стандарт, үнэ тариф, зардлын норм, нормативыг боловсруулан зохих журмын дагуу баталж мөрдүүлэх.

5. Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх агентлаг болон төрийн өмчит хуулийн этгээдийн дотоод албан хэрэгцээнд хэрэглэх дуудлагын автомашины тоо, төрлийг шинэчлэн тогтоож, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Төрийн өмчийн хороо (Ш.Солонго)-нд даалгасугай.

6. Яам, Засгийн газрын агентлаг, тэдгээрийн харьяа байгууллагууд 2015 онд суудлын автомашин шинээр худалдаж авахгүй байхыг Засгийн газрын гишүүд, Төрийн өмчийн хороо (Ш.Солонго)-нд, эдгээр байгууллагын албан хэрэгцээнд шаардлагатай автомашиныг бусад байгууллагын автомашины хэрэглээнд зохицуулалт хийх замаар тухай бүр шийдвэрлэж байхыг Төрийн өмчийн хороо (Ш.Солонго)-нд тус тус  даалгасугай.

7. Албан ажлын автомашин хэрэглэх эрх бүхий албан тушаалтан өөрөө хүсэлт гаргасан тохиолдолд ажлын хоногт 50 км-ээс хэтрүүлэхгүйгээр 1 км-ийг 450 төгрөгөөр тооцож, зардлыг сар тутамд олгож байхыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга, Засгийн газрын агентлагийн дарга болон холбогдох бусад албан тушаалтанд зөвшөөрсүгэй.

8. Төсвөөс санхүүждэг байгууллага хот дотор ажил, үйлчилгээнд хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж нь 2500 см3-ээс дээш, туулах чадвар өндөртэй, шатахуун их зарцуулдаг автомашин хэрэглэх, бүх шатны байгууллага, албан тушаалтан эрхлэх асуудлын хүрээний болон харьяа байгууллагаас автомашин гаргуулан хэрэглэх, шатахууны зардлыг төлүүлэхийг тус тус хориглосугай.

9. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Суудлын автомашины талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 349 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд              Ч.САЙХАНБИЛЭГ

Монгол  Улсын  сайд,

Засгийн газрын Хэрэг

эрхлэх  газрын  дарга                          С.БАЯРЦОГТ

Засгийн газрын 2015 оны 184 дүгээр
тогтоолын хавсралт

АЛБАН  ТУШААЛЫН  БОЛОН  АЛБАН  АЖЛЫН СУУДЛЫН АВТОМАШИН
ХЭРЭГЛЭХ ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНЫ ЖАГСААЛТ

 

Нэг. Албан тушаалын  суудлын автомашин
хэрэглэх эрх бүхий албан тушаалтан

1. Засгийн газрын гишүүн
2. Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч
3. Үндсэн хуулийн цэцийн дарга
4. Улсын ерөнхий прокурор
5. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга
6. Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга
7. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга
8. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга
9. Ерөнхий аудитор
10. Монголбанкны ерөнхийлөгч
11. Санхүүгийн зохицуулах хорооны дарга
12. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга
13. Хүний эрхийн үндэсний комиссын дарга
14. Сонгуулийн ерөнхий хорооны дарга
15. Үндэсний статистикийн хорооны дарга
16. Төрийн албаны зөвлөлийн дарга
17. Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга
18. Аймаг, нийслэлийн Засаг дарга

Хоёр. Албан   ажлын   суудлын   автомашин
хэрэглэх эрх бүхий албан тушаалтан

19. Дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга
20. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, газрын дарга
21. Ерөнхийлөгчийн зөвлөх
22. Ерөнхий сайдын зөвлөх
23. Улсын Их Хурлын даргын зөвлөх
24. Засгийн газрын агентлагийн дарга
25. Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга
26. Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн шүүгч
27. Үндсэн хуулийн цэцийн  орон тооны гишүүн
28. Улсын Их Хурлын Тамгын газрын нарийн бичгийн дарга
29. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх нарийн бичгийн дарга
30. Улсын Ерөнхий прокурорын орлогч
31. Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч
32. Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүн
33. Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн
34. Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн дарга
35. Үндэсний статистикийн хорооны дэд дарга
36. Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн
37. Үндэсний аудитын газрын дэд дарга
38. Аймаг, нийслэлийн Засаг даргын орлогч

LAST_UPDATED2
 

Санал асуулга

Манай сумын ажлын талаар...
 

Хэрэглэгчийн хандалт

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр77
mod_vvisit_counterӨчигдөр173
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт1227
mod_vvisit_counterӨмнө долоо хоногт2067
mod_vvisit_counterЭнэ сард5615
mod_vvisit_counterӨмнө сард3943
mod_vvisit_counterБүгд142762

Онлайн гишүүн

Одоогоор 33 зочин холбогдсон

Суманд хийгдсэн ажлууд