Мэндчилгээ PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Administrator   
2 дах өдөр, 19-05-2009 12:32
Сайн байцгаана уу эрхэм хүндэт интернэт хэрэглэгчид ээ
Монгол улсын хууль тогтоомжийн дагуу ОНОУЁБ-гаа манай сумын иргэд олон түмэн сонгоод ажиллаж байна. Тухай байгууллага нь сум орны иргэд хөдөлмөрчдийн итгэл хүлээлгэсэн үүргийг, тэдний захиа даалгавар санал хүсэлтийг орон нутгаа хөгжүүлэх үйл ажиллагаандаа тусган хамтран ажиллах болно. Бидний
хамтын үйл ажиллагаа зөвхөн сум орон нутгийн хэмжээнд төдийгүй аймаг, улс, олон улсын хэмжээнд тодорхой түвшинд явагдана гэдэгт итгэлтэй байна. Та бүгдэд ирж буй он жилүүддээ эрүүл энх элбэг баян, аз жаргалтай байх өөдрөг сайхан ерөөл дэвшүүлье.
ИТХ-ын дарга Ш.Галтбадрах
Анх удаагийн сонгуулиар батлагдсан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал:
1992 он

Заамар сумын иргэдийн төлөөлөгчдийн анхдугаар хуралдааныг 1992-09-12-ны өдрийн 01 тоот тогтоолоор 20 тойргоос 20 төлөөлөгч сонгогдсон. Хурлын тэргүүлэгчдийн даргаар Жадамба овогтой Ханджав, нарийн бичгийн дарга Ж.Намсрайжав нар ажиллаж байв
Хоёр дахь удаагийн сонгуулиар байгуулагдсан сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал
1996-2000 он

Сумын 2 дахь удаагийн сонгууулиар 1996 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 01 тоот тогтоолоор 20 төлөөлөгч сонгогдсоноос МАХН-ын 13, МСДН-ын 4 төлөөлөгч, МҮАН-ын 3 төлөөлөгч байсан. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргаар Г.Цогтсайхан, нарийн бичгийн даргаар А.Оюунтуяа нар ажиллаж байв.
Гурав дахь удаагийн сонгуулиар байгуулагдсан сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал
2000-2004 он

Сумын ИТХ-ын 3 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдааныг 2000 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн 01 тоот тогтоолоор 20 төлөөлөгч сонгогдсоноос МАХН-ын 19 гишүүн,
МСДН-ын 1 төлөөлөгч сонгогдсон. ИТХ-ын тэргүүлэгчдийн даргаар Ж.ханджав, нарийн бичгийн даргаар А.БАтаа нар ажиллаж байв
Дөрөв дэх удаагийн сонгуулиар байгуулагдсан сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал
2004-2008 он

Сумын ИТХ-ын 4 дэх удаагийн сонгуулийн анхдугаар хуралдааныг 2004 оны 11дүгээр сарын 05-ны өдрийн 01 тоот тогтоолоор 20 тойргоос 20 төлөөлөгч сонгогдсоноос МАХН-ын 15 гишүүн, МАСН-ын 2 гишүүн, бие даан 3 төлөөлөгч сонгогдсон байна. Хурлын тэргүүлэгчдийн даргаар Д.Болормаа, нарийн бичгийн даргаар Л.Жалгүндулам нар ажиллаж байна. Аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр 19 дүгээр тойрогт С.Дава, 20 дугаар тойрогт Ц.Мөнхбаатар нар сонгогдон ажиллаж байна.
Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал нь байгуулагдсан цагаасаа эхлэн Нутгийн өөрөө удирдах байгууллага болох хурлын үйл ажиллагааг чанаржуулан идэвхжүүлж сумын өмнө тулгамдаж байгаа эдийн засаг эдийн засаг, нийгмийн гол гол асуудлуудыг нутаг дэвсгэрийн эрх ашгийн үүднээс бодлогын чанартайгаар хэрэгжүүлэх, төсөв санхүүгийн хувьд бие даасан үйл ажииллагааг явуулах, засаг даргын бүрэн эрхийн хугацааны мөрийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд бүхий л талын туслалцааг үзүүлэн, хамтран ажиллах зэрэг асуудалд гол зорилгоо чиглүүлэн ажиллаж байна.
Тав дахь удаагийн сонгуулиар байгуулагдсан иргэдийн төлөөлөгчдийн хурал
2008-2012 он

сумын ИТХ-ын 5 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдааныг 2008 оны 11-р сарын 31-ны өдрийн 01 тоот тогтоолоор 21 төлөөлөгч сонгогдсоноос МАХН-ын 11, АН-ын 9, бие даагч 1 сонгогдсон юм. Хурлын төлөөлөгчдийн саналаар ИТХ-ын даргаар Д.Болд, нарийн бичгийн даргаар  Л.Жалгүндулам нар сонгогдсон . Аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр Д.Болормаа, Д.Мөнхцэцэг нар сонгогдсон.
Зургаа дахь удаагийн сонгуулиар байгуулагдсан иргэдийн төлөөлөгчдийн хурал
2012-2016 он

сумын ИТХ-ын 6 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдааныг 2012 оны 11-р сарын 31-ны өдрийн 01 тоот тогтоолоор 21 төлөөлөгч сонгогдсоноос МАХН-ын 16, АН-ын 11  сонгогдон ажиллаж байна. Хурлын төлөөлөгчдийн саналаар ИТХ-ын даргаар  Б.Нямдорж,  нарийн бичгийн даргаар Л.Жалгүндулам нар сонгогдон ажилласан. Аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр Д.Болормаа, Д.Мөнхцэцэг нар сонгогдон ажилласан.
Долоо дахь удаагийн сонгуулиар байгуулагдсан иргэдийн төлөөлөгчдийн хурал
2016-2020 он

сумын ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдааныг 2016 оны 11-р сарын 04-ны өдрийн 01 тоот тогтоолоор 27 төлөөлөгч сонгогдсоноос МАХН-ын 11, АН-ын 16 сонгогдсон. Хурлын төлөөлөгчдийн  саналаар ИТХ-ын даргаар Ш.Галтабадрах, нарийн бичгийн даргаар  Л.Жалгүндулам нар сонгогдоод байна. Аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр Д.Болормаа, Б.Нямдорж нар сонгогдон ажиллаж байна.
LAST_UPDATED2
 

Санал асуулга

Манай сумын ажлын талаар...
 

Хэрэглэгчийн хандалт

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр265
mod_vvisit_counterӨчигдөр295
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт1328
mod_vvisit_counterӨмнө долоо хоногт1971
mod_vvisit_counterЭнэ сард5420
mod_vvisit_counterӨмнө сард3943
mod_vvisit_counterБүгд142567

Онлайн гишүүн

Одоогоор 96 зочин холбогдсон

Суманд хийгдсэн ажлууд