ЗАХИРГААНЫ ЖУРМААР ЭД ЗҮЙЛИЙГ ХУРААХ, УЛСЫН ОРЛОГО БОЛГОХ, УСТГАХ ЖУРАМ PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Administrator   
5 дах өдөр, 18-03-2016 00:00

НЭГ.НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1.Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт эрх бүхий байгууллага, албан тушаалтан захиргааны журмаар эд зүйл хураах, улсын орлого болгох, үнэлэх, худалдан борлуулах, устгахтай холбоотой харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.

 

1.2.    Захиргааны журмаар эд зүйл хураах, улсын орлого болгох, устгах талаарх хууль
тогтоомж нь Захиргааны хариуцлагын тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай
хууль, Засгийн газрын 1995 оны 131 дүгээр тогтоолоор баталсан "Захиргааны журмаар
эд зүйлийг хураах, улсын орлого болгох, устгах нийтлэг журам" болно.

 

1.3.    Монгол улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Заамар сумын нутаг
дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж,
байгууллага, нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх, түр буюу удаан хугацаагаар оршин суугч,
байнгын оршин суугч, цагаач, гадаадын иргэн, харъяалалгүй хүн энэхүү журмыг нэгэн
адил дагаж мөрдөнө.

1.4.    Хүний амь нас, эрүүл мэнд, байгаль орчинд шууд хор нөлөө учруулах түүнчлэн
түргэн муудаж чанар байдлаа алддаг эд зүйлсээс бусад хураагдсан эд зүйлсийг Засаг
даргын дэргэдэх захиргааны зөвлөлөөс /цаашид Зөвлөл гэх/ эцэслэн шийдвэрлэх хүртэл
хугацаанд эд зүйл хураан авсан байгууллага, албан тушаалтан тэдгээрийн бүрэн бүтэн
байдлыг хариуцан ажиллана.

1.5.    Хураан авсан бичиг баримт нь хуурамч болох нь нотлогдвол зөрчлийг шалгасан
албан тушаалтан түүнийг зөрчлийн хэрэгт хавсаргах буюу холбогдох байгууллагад
шилжүүлнэ.

1.6.            Зөвлөл  нь захиргааны журмаар хураагдсан  эд зүйлийг үнэлэх,  худалдан борлуулж  улсын   орлого   болгох,   өөр   зориулалтаар   ашиглах,   зохих  байгууллагад шилжүүлэх,   устгах  талаар  хэлэлцэн   шийдвэрлэж  хэрэгжилтэнд   нь  хяналт  тавьж
ажиллана.

1.7. Захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг улсын орлого болгох, устгаж өөр зориулалтаар ашиглах асуудлыг хураан авсан албан тушаалтан тухайн шатны Засаг даргын дэргэдэх Захиргааны зөвлөлийн хурлаар шийдвэрлүүлнэ.

1.8.    Хураагдсан   эд   зүйлийг   Зөвлөлийн   шийдвэргүйгээр   борлуулах,   бусдад шилжүүлэх, хүний амь нас, эрүүл мэнд, байгаль орчинд шууд хор нөлөө учруулах, түүнчлэн түргэн  муудаж чанар байдлаа алддаг,  зориулалтыг нь өөрчлөн ашиглах боломжгүй эд зүйлээс бусад эд зүйлийг устгахыг хориглоно.

1.9.  Зөвлөл нь 3-5 хүний бүрэлдэхүүнтэй байх ба үнэлгээний, устгалын, худалдан
борлуулах комисстой байна. Зөвлөлийн болон комиссын бүрэлдэхүүнийг сумын Засаг
даргын захирамжаар байгуулна. Комиссоос гаргасан шийдвэрийг Зөвлөлийн даргад
танилцуулсаны дараа хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.

ХОЁР. ЭД ЗҮЙЛИЙГ ХУРААХ, УЛСЫН ОРЛОГО БОЛГОХ.

2.1.    Захиргааны журмаар хураан авах эрх бүхий албан тушаалтан захиргааны
зөрчлийг үндэслэн хууль бус орлого, эд зүйлийг хураах, бусдад учруулсан хохирлыг
нөхөн төлүүлэх асуудлыг акт үйлдэж шийдвэрлэнэ.

2.2.       Хураагдсан эд зүйлсийг татан авах, хадгалах, бүрэн бүтэн байдлыг хангах
асуудал хариуцсан ажлын хэсгийг сумын Засаг даргын захирамжаар байгуулж болно.
Хураагдсан эд зүйлийн зөрчлийг хянан шийдвэрлэх үед уг эд зүйлийг улсын орлого
болгох  эсхүл   эзэмшигчид   нь  торгууль   ноогдуулан   буцаан   өгөх  асуудлыг  зөвлөл шийдвэрлэнэ.

2.3.       Захиргааны журмаар хураагдсан эд зүйл нь хадгалах, тээвэрлэх боломжгүй бол
түүнийг битүүмжилж болно. Энэ тохиолдолд бимүүмжилсэн эд зүйлийн бүрэн бүтэн
байдлыг  битүүмжлэлийн   лац,   тэмдгийг  хүлээн   авсан   тухайн   байгууллага,   албан тушаалтан, иргэн хариуцана.

 

2.4.    Зөрчлийн тэмдэглэл хөтлөхгүйгээр эд зүйл түр хураан авах, хууль бусаар олсон
орлого, эд зүлийг акт үйлдэлгүйгээр улсын орлогод оруулахыг хориглоно.

2.5.    Их хэмжээний хүч, хөдөлмөр, хөрөнгө шаардсан эд зүйлийг хураах ажлыг гэрээ
байгуулсаны үндсэн дээр бусад иргэн, аж ахуй нэгж, байгууллагаар гүйцэтгүүлж болно.

2.6.     Амьд амьтан хураагдсан тохиолдолд зөрчил гаргагчийг байлцуулах боломжгүй
бол 2-оос доошгүй хөндлөнгийн гэрчийн оролцоотойгоор байгальд нь эргүүлэн тавьж
болно. Энэ тохиолдолд тэмдэглэл акт үйлдэнэ.

2.7.     Энэ журмын 2.6-д заасан тохиолдолд тухайн эд хөрөнгийг газар дээр нь устгах
шаардлагатай байсныг тэмдэглэл, фото зураг, видео бичлэг хийх зэрэг боломжтой бүхий
л аргаар нотолж баримтжуулна.

2.8.     Захиргааны журмаар хураасан эд зүйлийг хадгалах бимүүмжлэхдээ тоо ширхэг,
чанарыг тодорхой зааж, хадгалах эрх бүхий этгээдэд гарын үсэг зурж хүлээлгэн өгнө.

2.9.     Захиргааны зөрчлийн улмаас хураагдсан эд зүйлийг борлуулсаны орлого, хууль
бус орлогыг орон нутгийн татварын орлогын 141300995 тоот дансанд төвлөрүүлнэ.

2.10.  Эрх бүхий байгууллага, албан тушаалтанаас зөрчил үйлдсэн этгээдээс хураасан
хууль бус орлогыг энэ журмын 2.9 -д дурьдсан тусгай дансанд оруулж энэ тухайгаа
зөвлөлд мэдэгдэнэ.

2.11.  Хураагдсан эд зүйлийг борлуулсаны орлого, хууль бус орлого, торгуулийг энэ
журмын 2.9-д заасан данснаас бусад дансанд төвлөрүүлэхийг хориглоно.

ГУРАВ. ЭД ЗҮЙЛИЙГ ҮНЭЛЭХ.

3.1. Хурааж, улсын орлого болгохоор ирүүлсэн эд зүйлийг зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн зохих байгууллагад шилжүүлэх эсхүл ямар нөхцлөөр хэрхэн худалдах шийдвэрийг зөвлөлөөс гаргана.

3.2.Үнэлгээний комисс нь захиргааны журмаар хураагдсан эд зүйлийн үнэлгээг тогтоохдоо тухайн үеийн зах зээлийн дундаж үнээр тогтооно.

3.3.    Хураагдсан  эд зүйлийн  зах зээлийн үнийн талаар  мэдээлэл  байхгүй  бол холбогдох мэргэжлийн байгууллагын санал, дүгнэлтийг авна.

3.4.    Үнэлгээний комиссоос үнэ тогтоосон тухай дүгнэлтийг гаргана. Дүгнэлтэнд тухайн
эд зүйлийн үнийг тогтоосон үндэслэл, тоо хэмжээг бичнэ.

3.5.    Дүгнэлтэнд комиссын бүрэлдэхүүн гарын үсэг зурж баталгаажуулна. Дүгнэлтийг
зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлүүлнэ.

3.6.    Хураагдсан эд зүйлсийг худалдан борлуулах явцад зах зээлийн үнэ ханш
өөрчлөгдөх эсвэл бусад шалтгаанаар тогтоосон үнээр борлогдохгүй бол энэ зүйлд дахин
үнэлгээ тогтоож болно.

3.7. Үнэлгээний комиссоос тухайн эд зүйлийн тоо ширхэг, чанарыг нарийвчлан тогтоож үнэлгээг тогтоосны дараа худалдан борлуулах комисст тэмдэглэл үйлдэн хүлээлгэн өгнө.

ДӨРӨВ. ЭД ЗҮЙЛИЙГ УСТГАХ.

4.1.   Устгалын комисс зөвлөлийн шийдвэрийг үндэслэн эд зүйл устгах ажлыг зохион
байгуулна.

4.2.    Эд зүйл устгахад холбогдох байгууллага болон хөндлөнгийн байгууллагын
төлөөлөгч, зөрчил гаргасан этгээдийг байлцуулж болно.

4.3.     Устгалын комисс эд зүйлийг устгасан тухай тэмдэглэл акт үйлдэнэ. Актыг 2 хувь
үйлдэх бөгөөд актад устгасан эд зүйлийн нэр төрөл, хэмжих нэгж, тоо хэмжээ, үнэ болон
устгахад гаргасан зардлын хэмжээ, хэзээ, хаана, хэдэн хүний бүрэлдэхүүнтэй хэрхэн
устгасан тухайгаа бичиж устгалын үйл ажиллагаанд комиссын бүрэлдэхүүн , зөвлөлийн
нарийн   бичгийн   дарга,   хөндлөнгийн   гэрчээр   байлцсан   хүмүүс  гарын  үсэг  зурна. Тэмдэглэлийг 1 хувь үйлдэх бөгөөд тэмдэглэлд устгалын үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй бичих ба тэмдэглэлд комиссын дарга, зөвлөлийн нарийн бичгийн дарга, тэмдэглэл хөтөлсөн комиссын гишүүн гарын үсэг зурна.

4.4.     Хүний амь нас, эрүүл мэнд, байгаль орчинд шууд хор нөлөө учруулах түүнчлэн
түргэн муудаж чанар байдлаа алддаг, зориулалтыг өөрчлөн ашиглах боломжгүй эд
зүйлийг хураасан байгууллага, албан тушаалтан зөрчил гаргасан этгээдийг өөрийг нь
хэрэв боломжгүй бол хөндлөнгийн хоёр гэрчийг байлцуулан шаардлага хангасан газар,
байранд устгаж акт үйлдэн зөрчлийн хэрэгт хавсаргаж энэ тухайгаа зөвлөлд мэдэгдэх
үүрэгтэй.

ТАВ. ЭД ЗҮЙЛИЙГ ХУДАЛДАН БОРЛУУЛАХ

5.1.3өвлөлөөс гарсан шийдвэрийн дагуу эд зүйлийг худалдан борлуулах ажлыг худалдан борлуулах комисс зохион байгуулна.

5.2.  Захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг дуудлага худалдаагаар болон бусад
хэлбэрээр худалдан борлуулж болно.

5.3.   Худалдан борлуулах комисс худалдан борлуулсан эд зүйлийн орлогыг энэ
журмын 2.9-д заасан дансанд оруулах бөгөөд дээрх эд зүйлийг хураах, хадгалах,
тээвэрлэх,  худалдан  борлуулах,   магадлан  шинжилгээ  хийлгэх зэрэгтэй  холбогдон байгууллагын төсвөөс гарсан бүх зардлыг баримтаар тооцож буцаан оруулна.

5.4. Хураагдсан эд зүйлийг худалдан борлуулах явцад зах зээлийн үнэ ханш өөрчлөгдөх, дуудлага худалдаагаар борлогдоогүй эсвэл бусад шалтгаанаар тогтоосон үнээр борлогдохгүй бол үнэлгээний комиссын саналыг үндэслэн дахин үнэлэх, хандивлах зэрэг асуудлыг зөвлөл шийдвэрлэнэ.

5.5. Худалдан борлуулах явцад чанар байдлаа алдсан, муудсан зэрэг шалтгаанаар худалдан борлуулах боломжгүй болсон эд зүйлийг устгах саналыг зөвлөлд оруулж шийдвэрлүүлнэ.

ЗУРГАА. БУСАД.

6.1.     Энэ журмыг зөрчиж эд зүйл, хууль бус орлогыг хурааж улсын орлого болгосон,
худалдсан, устгасан, бусдад шилжүүлсэн бол холбогдох хуулийн дагуу хариуцлага
хүлээлгэнэ.

6.2.     Хураагдсан эд зүйлийг хураан авах эрхтэй эрх бүхий албан тушаалтан өөрийн
байгууллагын агуулахад хадгалах тохиолдолд аж ахуйн няравт баримтаар хүлээлгэн
өгнө.

 

6.3.     Зөвлөл үнэлгээний, худалдан борлуулах болон устгалын комиссын ажлын
тайланг улирал бүр авч хэлэлцэж, үнэлэлт, дүгнэлт өгнө.

6.4.     Журмын хэрэгжилтийн явцад өөрчлөлт оруулах шаардлагатай нөхцөл байдал
үүссэн тохиолдолд тухай бүр нэмэлт өөрчлөлт оруулж болно.

 

LAST_UPDATED2
 

Санал асуулга

Манай сумын ажлын талаар...
 

Хэрэглэгчийн хандалт

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр69
mod_vvisit_counterӨчигдөр173
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт1219
mod_vvisit_counterӨмнө долоо хоногт2067
mod_vvisit_counterЭнэ сард5607
mod_vvisit_counterӨмнө сард3943
mod_vvisit_counterБүгд142754

Онлайн гишүүн

Одоогоор 25 зочин холбогдсон

Суманд хийгдсэн ажлууд