МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БҮЛГИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Administrator   
2 дах өдөр, 17-05-2016 00:00

Сумын ИТХ-ын 2014 оны 08 сарын 08 ны

өдрийн ээлжит бус хоёрдугаар хуралдааны

02-р тогтоолын хавсралт

Нэг: Нийтлэг үндэслэл

1.1 Энэхүү журмын зорилго нь: Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, Цагдаагийн байгууллага, мал бүхий иргэдийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах, иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, малчдын сайн дурын үндсэн дээр цаг улирал, нутаг орны онцлог   байдалд тохируулан малчдын эргүүл зохион байгуулж ажиллахад оршино.

1.2. Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.3 дахь заалт" Нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны бүх шатны байгууллагын үүрэг", мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалт "Мал бүхий иргэн, аж ахуйн нэгж байгууллагын үүрэг" , Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалт "Иргэдийг нийтийн эргүүлд гаргах", мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2 дэх заалт Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаарх иргэдийн хүлээх үүрэг", Монгол улсын Цагдаагийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дэх заалт "Цагдаагийн байгууллага гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг төрийн ба төрийн бус байгууллага, хуулийн этгээд, иргэний туслалцаа, тэдний хамтын ажиллагаанд түшиглэн зохион байгуулна", мөн хуулийн 26 дугаар зүйл "Иргэн, байгууллага, албан тушаалтны үүрэг, туслалцааг" тус тус үндэслэн харъяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд малчдыг

эргүүлд ажиллуулахад энэхүү журмыг удирдлага болгоно.

 

Хоёр: Удирдлага, зохион байгуулалт

2.1. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, Засаг дарга, цагдаагийн байгууллага, малчдын бүлэг нь малчдын эргүүлийн үйл ажиллагааг өдөр тутмын удирдлага, зохион байгуулалтаар ханган хяналт тавьж, тасралтгүй явагдах нөхцлийг хангана.

2.2   Тухайн шатны Засаг дарга, хэсгийн төлөөлөгч, малчдын бүлгийн дарга нар
зөвшилцөн эргүүлийн хуваарийг баталж, эргүүлийн үүрэг гүйцэтгэхээс 7 хоногийн өмнө
эргүүлд гарах мал бүхий иргэнд бичгээр мэдэгдэнэ. Эргүүлийн үүрэг гүйцэтгэх чиглэл,
байршил, цаг улирал, хугацааг тухайн нөхцөл байдалд тохируулан өөрчилж болно

2.3        Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага,    Цагдаагийн байгууллага нь сайн
дурын үндсэн дээр   эргүүлийн үүрэг гүйцэтгэж буй малчдад   мэргэжил арга   зүйн   талаас туслалцаа    үзүүлж, сургаж дадлагажуулах, бүлгийн ажиллах нөхцөл бололцоог хангаж ажиллана.

2.4   Малчдын сайн дурын бүлгийг багийн Иргэдийн нийтийн хурлаас цаг улирал,
нутаг орны онцлог, иргэдийн саналыг тус тус үндэслэн байгуулах ба бүлгийн   хурал нь улиралд 1 удаа хуралдана. Хурлыг бүлгийн нийт гишүүн өрхийн төлөөлөл 50-с дээш хувь нь ирсэнээр хүчинтэйд тооцох ба хурлаас тэмдэглэл гарна.Бүлгийн даргыг олонхийн саналаар 6 сарын хугацаатай сонгоно.

2.5     Малчдын  бүлгийн гишүүн  нь үүрэг гүйцэтгэх үедээ тухайн шатны ИТХ, ГХУСАЗЗ-с  баталсан үнэмлэх,  хантаазыг хэрэглэнэ.  Үнэмлэх хантаазыг зөвхөн үүрэг гүйцэтгэх үедээ хэрэглэнэ.

2.6      Нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага нь малчдын эргүүлийн үйл ажиллагаа
болон    бүлгээс гарсан    санал,    хүсэлтийн    талаар    улиралд    1-с доошгүй удаа тухайн шатны Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Гэмт хэргээс     урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлд танилцуулга хүргүүлж шийдвэрлүүлнэ.

2.7      Бүлгийн дарга болон гишүүдэд ажлын үр дүн, гэмт хэргийн талаар өгсөн ач
холбогдолтой мэдээлэлд тухайн шатны Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг дарга, Гэмт
хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх
хууль тогтоомжын дагуу урамшуулал олгож болно.

2.8 ИТХ, Засаг дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс
эргүүлд идэвхтэй, дэмжиж сайн ажилласан бүлэг, мал бүхий иргэнийг  цагдаагийн
байгууллагын саналаар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 13 дугаар зүйл, Мал
хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны
дагуу тус тус шагнаж урамшуулна.

Гурав: Эргүүлийн үйл ажиллагаа, тавигдах шаардлага, хориглох

зүйл

3.1 Эргүүлийн үүрэг гүйцэтгэх иргэн нь согтууруулах ундаа болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглээгүй, сэтгэцийн өвчингүй, эргүүлийн үүрэг гүйцэтгэх эрүүл мэндийн чадвартай насанд хүрсэн иргэн байна.

3.2 Бүлгийн даргын эрх, үүрэг

3.2.1 Бүлгийн дарга нь эргүүлийн хуваарийг хийж 7 хоногийн өмнө үүрэг гүйцэтгэх
өрхийн төлөөлөлд мэдэгдэж танилцуулах ба эргүүлийн чиглэл байршил, цагийг цаг улирлын
байдал, нутаг орны онцлогыг харгалзан тогтоож болно.

3.2.2 Эргүүлийн хуваарьт өөрчлөлт орсон үед өөрчлөлтийн талаар үүрэг
гүйцэтгэх гишүүдэд мэдэгдэнэ.

3.2.3 Бүлгийн даргад эргүүлийн үйл ажиллагааны дэвтэр болон холбогдох материал,
хууль тогтоомж, гарын авлага зэрэг байх ба бичиг баримтын болон мэдээллийн нууцлалыг
хариуцна.

3.2.4    3.2.4 Эргүүлийн үүргээс санаатай зайлсхийсэн тохиолдолд бүлгийн дарга нь цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ.

3.2.5    3.3 Бүлгийн гишүүний эрх, уүрэг

3.2.6    3.3.1. Эргүүлийн үүрэг гүйцэтгэх иргэн энэхүү журамтай урьдчилан танилцаж эргүүлийн үйл ажиллагааг хариуцаж буй бүлгийн даргаас үүрэг, чиглэл авч аюулгүй байдлын чиглэлээр зааварчлага авч гарын үсэг зурах ба "Малчны эргүүл" гэсэн хантаазыг өмсөж үүрэг гүйцэтгэнэ.

3.2.7    3.3.2.Бүлгийн томилгоот гишүүн нь заагдсан чиглэл байршил, цаг хугацаанд үүрэг гүйцэтгэж дуусаад рапорт бичиж, хантаазыг бүлгийн даргад хүлээлгэн өгнө. Үүрэг гүйцэтгэх хугацаандаа илэрсэн сэжигтэй хүн, мал, тээврийн хэрэгсэл болон зорчин өнгөрсөн чиглэл, цаг хугацаа, содон шинж тэмдэг болон бусад зүйлийг нарийвчлан тусгаж рапортанд бичнэ.

3.2.8    3.3.3        Бүлгийн      гишүүн     нь      иргэнтэй     харьцахдаа   зөв    боловсон,     учир байдлаа ойлгуулж үнэмлэхээ үзүүлж, хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан ямар нэг үйлдэл, үг хэллэг хэлэхгүй байх, бие дааж шийдвэр гаргахгүй байх.

3.2.9    3.3.4        Гэмт халдлагаас эд хөрөнгө өөрийн буюу бусдын амь нас, эрүүл мэндийг хуулийн хүрээнд хамгаалах эрхтэй. Эргүүлийн үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд 3 хоногийн өмнө бүлгийн даргад мэдэгдэнэ.

3.2.103.3.5        Бүлгийн гишүүн нь үүрэг гүйцэтгээгүй үедээ олж мэдсэн сэжигтэй зүйлийн талаар бүлгийн дарга болон нэн даруй цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ.

3.2.11Дөрөв: Хориглох зүйл

3.2.124.1. Эргүүлийн чиглэл байршлыг зөвшөөрөлгүйгээр дур мэдэн орхих, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглоно. Эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаандаа холбогдох хууль тогтоомжийг мөрдөж, ард иргэдтэй зөв боловсон харьцах ба төрийн байгууллагын ажилтны нэр барьж хууль бус үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

3.2.134.2.Эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаандаа олж мэдсэн байгууллага, аж ахуйн нэгж, иргэний нууцыг задруулахгүй байх, хэрэв задруулвал холбогдох хууль ТОГТООУЖЫН дагуу хариуцлага хүлээнэ.

3.2.14Тав: Бусад зүйл,хариуцлага

3.2.155.1 Эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх үедээ халдлагад өртсөн тохиолдолд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны төрөөс хохирлыг барагдуулна.

3.2.165.2.Эргүүлийн үүрэг гүйцэтгэхээс санаатай зайлсхийсэн тохиолдолд Захиргааны хариуцлагын тухай хуулийн 32 дугаар 32.1 дэх хэсэгт / Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргаас харьяа нутаг дэвсгэртээ бүх нийтээр дагаж мөрдүүлэхээр хууль тогтоомжын дагуу гаргасан шийдвэрийг зөрчсөн/ заасны дагуу хариуцлага хүлээнэ.

3.2.175.3 Энэхүү журамд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл дахин ИТХ-ын хуралдаанаар шийдвэрлүүлж болно.

 

LAST_UPDATED2
 

Санал асуулга

Манай сумын ажлын талаар...
 

Хэрэглэгчийн хандалт

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр59
mod_vvisit_counterӨчигдөр173
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт1209
mod_vvisit_counterӨмнө долоо хоногт2067
mod_vvisit_counterЭнэ сард5597
mod_vvisit_counterӨмнө сард3943
mod_vvisit_counterБүгд142744

Онлайн гишүүн

Одоогоор 15 зочин холбогдсон

Суманд хийгдсэн ажлууд