Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Administrator   
3 дах өдөр, 20-05-2009 10:58
Төв амйгийн Заамар сумын МСҮТ-ийн танилцуулга
Төв аймгийн Заамар суман дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв нь 40 жилийн түүхтэй. Монгол улсын ХАА-н салбар улсын болон хувийн аж ахуйн хэгжүүдэд 5420 гаруй мэргэжлийн ажилчин бэлтгэсэн ууган сургуулиудын нэг юм.
1968 онд малчны сургууль нэртэй байгуулагдаж, 1969 оноос ХАА техник мэргэжлийн сургууль, 1971 оноос НҮБ-ийн материал техник ийн хангамж , санхүүгийн эдийн зас гийн тусламж эксперт мэргэжилтнүүдийн туслалцааг авч өргөжсөн. 1990 онд НҮБ-ийн шугамаар дахин тоног төхөөрөмжөө шинэчилсэн.

Сургалтын орчин манай давуу тал
Тус МСҮТ-ийн захиргаа, аж ахуйн, сургалтын алба, санхүү, үйлчилгээний алба бүхий бүтэцтэй 30 гаруй багш сурган хүмүүжүүлэгчдийн 60 гаруй хувь нь магистр ба АГТАжилтан цолтой.
Тус төв нь:
• 420 хүүхэд хичээллэх 2 давхар хичээлийн байр, мастерийн газартай
• 204 хүүхдийн дотуур байр, спортын заалтай
• 60 хүний суудалтай 6000 гаруй номын фондтой номын сантай
• 100 суудалтай цайны газартай
• Туслах аж ахуй үйлдвэрлэлээрээ дотуур байрын сурагчдын хүнсний хангамжийн ихэнх хэсгийн хангадаг
• Бага оврын уурын зуух, гүний худагийг ашиглалтанд оруулснаар төсвийн зардлыг багасгаж чадсан
• Сургалтын 6 авто машин, 4 трактортой
• Суралцагсад тус сургуулийн мэргэжлийн түр сургалтанд хөнгөлөлттэй үнээр суралцах боломжтой
• Тус МСҮТөв нь иргэд, аж ахуйн нэгжийн захиалгаар төрөл бүрийн мэргэжил эзэмшүлэх түр сургалтыг зохион байгуулж байна.
• Суралцагсад суралцах хугацаандаа уул уурхай, оёдолын үйлдвэрүүд, аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрийн дадлага хийж төгсөөд ажлын байраар хангагдах боломжтой
• Сурагчдын дунд жил бүрр урлаг спортын тоглолт уламжлал болон зохиогдож, тэргүүний сайчуудаа тодруулдаг
Туслах аж ахуй
Тус сургуулийн зах зээлийн сэтгэлгээгээр орчин үеийн эрэлт хэрэгцээнд тохируулан туслах аж ахуйг эрхлэж байна.
• 5 гад төмс хүнсний ногоо, 100гад үр тариа тариалдаг
• 2000 бог мал, 140 бод малтай
• Жилд 350тн байгалийн хадлан бэлтгэн авч ашигладаг
• 20 саалийн үнээтэй фермерийн аж ахуйтай
Ийм туслах аж ахуй өгөөж нь сургуулийн сургалт, хүмүүжлийн ажлыг хэвийн явуулах боломжийг бүрдүүлж байна.
LAST_UPDATED2
 

Санал асуулга

Манай сумын ажлын талаар...
 

Хэрэглэгчийн хандалт

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр115
mod_vvisit_counterӨчигдөр173
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт1265
mod_vvisit_counterӨмнө долоо хоногт2067
mod_vvisit_counterЭнэ сард5653
mod_vvisit_counterӨмнө сард3943
mod_vvisit_counterБүгд142800

Онлайн гишүүн

Одоогоор 71 зочин холбогдсон

Суманд хийгдсэн ажлууд