СУМЫН ТАНИЛЦУУЛГА PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Administrator   
2 дах өдөр, 19-05-2009 12:30

Ардын хувьсгалын өмнө Заамар сумын нутгийн ихэнх нь Түшээт хан аймгийн “Зүү чой” гүний хошуунд, үлдсэн хэсэг нь Богдын шавийн Түнжин, Мангир, Дөрвөд, Хамбын гэсэн дөрвөн омогт харьяалагдаж байсан түүхтэй.

Ардын хувьсгалын дараах нь1922 онд Жамьян гэдэг хүн Ардын засгийн төлөөлөгчөөр ирж 1922-1923 онд “Арван”, “Хорин” байгуулагдаж 1923 оны 10-р сарын 19-ны өдрийн Ардын засгийн газрын гишүүдийн 38 дугаар тогтоолоор Авзага уулын хошуунаас Богдхан уулын аймаг Сазан Бүрэг уулын хошууны “Заамар” сум гэж Соном даргатай байгуулагджээ. Тус суманд 1932 оноос анхны хоршооны салбар, хүн, мал эмнэлэг байгуулагдаж, 1939 оны 5 дугаар сард 13 хүүхэдтэй бага сургууль, 7 багтай, 500 өрх, 80 гаруй мянган толгой малтай байв. 1956 онд Угтаалцайдам сумтай нийлж 1959 онд Заамар сум дахин байгуулагдаж, БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1959 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 120 дүгээр тогтоолоор Төв аймгийн 18 дахь сум гэж бүртгэгджээ.

Тус сум нь УБ хотоос 180 км, өөрийн аймгаас 225 км алслагдан оршдог бөгөөд Төв аймгийн Угтаал, Цээл, Лүн сум Булган аймгийн Баян нуур, Бүрэг хангай, Сэлэнгэ аймгийн Орхон туул сумтай хиллэж нийт 280.3 мянган га нутаг дэвсгэртэй. Хар, хар хүрэн ойн үсэнцэр хөрстэй, газар тариаланг эрчимтэй чиглэлээр хөгжүүлэхэд тохиромжтой бөгөөд бүх нутгийн 60 шахам хувийг малын бэлчээрт ашиглах боломжтой байсан бол одоо 30 орчим хувийг мал аж ахуйн бэлчээрт ашиглаж байна. Нүүрс, төмрийн хүдэр, алт, зэс төрөл бүрийн болор гялтагнуур, хужир шүү элбэгтэй. Цайдам, Баржин, Хайлаастай зэрэг үе мөч, дотрын өвчнийг анагаахуйц рашаан устай.

Тус сум нь 1965-1968 онд ЗХУ-ын /тэр үеийн үнээр 30 гаруй сая төгрөгийн/ хөрөнгө оруулалтаар байгуулагдсан үлгэр жишээ бүрэн тохижигдсон сум .Тус сум нь 4 багтай 2012 оны жилийн эцсээр 1563 өрх, 5345 хүн, 193631 толгой мал тоолуулсан. Дээрх өрх, хүн ам зөвхөн суурин хүн амаар бүрттэгдсэн ба түүнээс гадна 21 аймгийн төрөл бүрийн мэргэжил боловсролтой иргэд уул уурхайн аж ахуй нэгжид ажиллахаар ойролцоогоор 1500-3000 иргэн амьдарч байна. Хүн амын шилжилт хөдөлгөөн ихтэй.

Тус  суманд 9 болон 12 жилийн дунд сургуульд 1200 гаруй сурагчид, МСҮТ-д 400 гаруй оюутан суралцдаг бөгөөд 160 гаруй багш сурган хүмүүжүүлэгчид ажилладаг. Мөн хүн, мал эмнэлгийн салбар, цэцэрлэг ясль, соёл урлагын цогцолбор, халуун ус-саун, үсчны газар, худалдаа үйлдвэр үйлчилгээний цэгүүд, газар тариалангийн чиглэлийн компани, хоршоо, нөхөрлөл, Монгол шуудан банк, ХААН Банк, холбооны салбар зэрэг 20 орчим аж ахуй нэгж, 20 гаруй худалдааны үйлчилгээний цэг  уул уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг 14 аж ахуй нэгж байдгаас гадна  жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор талх нарийн боов, оёдол эсгүүр, эсгий эсгийний, мод модон эдлэлийн цех, блок хавтангийн цехүүд   тус тус ажиллаж байна.

Сумын “Эрээн хүрэм”, “3 давхар торт”, “Даршилсан ногооны салат”, ”Кимчи”, “Сүүн хурууд, ааруул”, “ 2 давхар модон ор”, “Алаг хавтан” зэрэг бүтээлүүд аймаг, сумын брэнд бүтээгдэхүүнээр шалгарч байсан.

Сумын төсвийн нийт орлого нь 4141,3сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн санхүүжилт авдаггүй,сумын өөрийн орлого 1261,9 сая төгрөг төсөвт байгууллагын өөрийн орлого 1,9 сая төгрөг байна. Орон нутгийн нийт төсвийн зардал нь 2058,0 сая төгрөг байна. Нийт зардлын 61,4хувь нь цалин,  6,8 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл,  хувийг урсгал шилжүүлэг болон бусад зардал эзэлж байна.

Цаашдын зорилго нь Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан ”Үндэсний хөгжлийн цогц бодлого”,  “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”, “ Хүн амын нягтрал, суурьшилтай холбогдуулан“, “Сумын хөгжлийн дунд хугацааны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх төлөвлөгөө”, “Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө”, “Боловсролыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө”, “Нийгмийн эрүүл мэндийн талаар аймгаас баримтлах бодлого” болон зах зээлийн тогтолцоонд шилжиж эхэлсэн үеэс эдүгээ хүртэл хэрэгжүүлж ирсэн хөгжлийн бодлогын бусад баримт бичгүүдийн үзэл санаа, хэрэгжилтийн үр дүнд тулгуурлан уг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн орон нутгаа хөгжүүлэхэд оршино.

"Цулаан сэрүүнд тухлан суусан нутаг мөнөө
Дуурсан саатах дуут Бор булан мөнөө
Тохойрон урсах Туулын гол мөнөө
Тоглон наадсан болоон довцог мөнөө
Биеийг Булхсан бүрд тойром мөнөө
Билгүүнийг шүүсэн бичигт байц мөнөө
Харийн бараа харсан Хаст өнбөр мөнөө
Харьтны эсрэг хатамжсан хатан зэмсэгтэн мөнөө
Насыг илээх нахиат наимганууд мөнөө
Наран ээсэн уур утаа мөнөө"
LAST_UPDATED2
 

Санал асуулга

Манай сумын ажлын талаар...
 

Хэрэглэгчийн хандалт

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр263
mod_vvisit_counterӨчигдөр295
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт1326
mod_vvisit_counterӨмнө долоо хоногт1971
mod_vvisit_counterЭнэ сард5418
mod_vvisit_counterӨмнө сард3943
mod_vvisit_counterБүгд142565

Онлайн гишүүн

Одоогоор 94 зочин холбогдсон

Суманд хийгдсэн ажлууд