ЗАРЛАЛ

ЗАРЛАЛ

33
0
SHARE

2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 05 дугаар сарын 31-ний өдрийн 16:00 цагийг дуустал сум хөгжүүлэх сангаас зээл хүсэгчийн төслийг МУ-ын ЗГ-ын 2016 оны 153 дугаар тогтоолын дагуу Заамар сумын ЗДТГ-ын ХАА-н тасгийн дарга Э.Энхтүвшин хүлээн авна.
Төсөлд тавигдах шаардлага:
1. тухайн суманд жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх бодлогын хүрээнд орон нутгийн давуу талд түшиглэсэн үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгох, орон нутагт тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн байх;
2. төслийн хүрэх үр дүн, зорилт тодорхой байх;
3. гэрээний хугацаанд зээлийг эргэн төлөх боломжтой байх;
4. төслийн зээлийн мөнгөн дүнд хүрэлцэхүйц барьцаа хөрөнгөтэй байх;
5. төслийг хэрэгжүүлэх явцад учирч болзошгүй эрсдэлийг бодитой тодорхойлсон, даван туулах арга замыг тусгасан байх;
6. ажлын байр нэмэгдүүлэхэд чиглэсэн байх
Зээл авч төсөл хэрэгжүүлэх иргэн, хуулийн этгээдэд тавигдах шаардлага:
1. тухайн суманд бүртгэлтэй буюу байнга оршин сууж үйл ажиллагаа явуулдаг байх;
2. сум хөгжүүлэх болон жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд хугацаа хэтэрсэн зээлийн өргүй байх;
3. зээлийн хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, хугацаанд нь төлөх төлбөрийн чадвартай, барьцаа хөрөнгөтэй байх;
4. жижиг, дунд үйлдвэр эрхлэх талаар зохих мэдлэг, туршлагатай байх (түүнийг нь нотлох баримт бичиг шаардлагатай)

Холбоо барих утас: 88046004

NO COMMENTS

LEAVE A REPLY