• 70276811
  • 2021zaamar@gmail.com
"Шижир Алт" ЕБС

”Шижир-Алт” ЕБДС-ийн 21 бүлэгт 647 хүүхэд өдрөөр суралцаж байна. Дүйцсэн хөтөлбөрөөр 11 сурагч хичээллэдэг. 26 багш, нийт 41 ажиллагсадтай. Багшлах боловсон хүчнээр 96% хангагдсан. Бага боловсролын хамран сургалт 95%, суурь боловсролын хамран сургалт 89,7%. Мэргэжлийн зэрэгтэй багшийн эзлэх хувь 51,8%. Магистр багшийн эзлэх хувь 51,8%. Улсын төрөлжсөн хичээлүүдийн олимпиадад аймагтаа 18 жил дараалан тэргүүн байр эзэлсэн. 2012 онд Эрүүл мэндийг дэмжигч сургууль, 2012 онд Хүүхдэд ээлтэй сургууль, Номын сайн нөхөр сургууль, 2018 онд Эко сургууль болсон. 2015 онд Аймгийн хөдөлмөрийн аварга хамт олон, 2016 онд Сумын хөдөлмөрийн аварга хамт олон болсон. 2018 онд 3 багш үндэсний сургалтад, 16 багш орон нутгийн сургалтад, 25 багш ажлын байран дээрх сургалтад хамрагдаж мэргэжил боловсролоо дээшлүүлсэн. 2022 онд мэргэжил дээшлүүлэх Үндэсний сургалтад 8 багш хамрагдсан.

2022-06-16 20:59:06