• 70276811
  • 2021zaamar@gmail.com
МОНГОЛ УЛСЫН МЭРГЭН ИДЭРИЙН ДАШДОРЖ

И.Дашдорж нь 1996 онд Төв аймгийн Заамар суманд төрсөн.

2003-2013 онд Заамар сумын 11 жилийн дунд сургууль. 2013-2018 онд МУИС-ийг математикийн багш

2019 онд Монголын удирдлага шинэчлэл менежментийн академийг нягтлан бодогч, нярав мэргэжлээр тус тус төгссөн.

Одоогоор Улаанбаатар хотод “Их мянган инженерчлэл” ХХК-д 2020 оноос нягтлан бодогчоор ажиллаж байна.

ГАВЪЯА ШАГНАЛУУД:

  • Хүүхэд Залуучуудын хөгжлийн төвийн шилдэг сурагч / Баянгол дүүргийн 13-р сургууль/
  • Заамар сумын 9-р ангийн төгсөлт                        /Шилдэг сурагч/
  • Заамар сумын 11-р ангийн төгсөлт                     /Шилдэг сурагч/
  • Математикийн олимпиадын  медаль                  / Алт, мөнгө, хүрэл /
  • Шатрын тэмцээний 4 медаль                              / Алт, мөнгө, хурал/

ЗААМАР СУМЫН ХАРЪЯАТ “АЙМГИЙН ГОЦ МЭРГЭН” Б.ЦЭВЭГСҮРЭН АХЛАГЧТАЙ ШАГАЙН ХАРВААНЫ БАГТ

  • 2013 он, Заамар сумын аварга шалгаруулах цуваа харвааны тэмцээнд /1-р байр/
  • 2013 он, Заамар сумын аварга шалгаруулах багийн харвааны тэмцээнд /2-р байр/
  • 2015 он, Заамар сумын сургуулийн 90-н жилийн ойн баяраар /3-р байр/
  • 2015 он, Цээл сумын баяр наадам /3-р байр/
  • 2016 он, Заамар сумын баяр наадам /3-р байр/
  • 2019 он, Цээл сумын 43-н жилийн ойн баяр наадам /2-р байр/
  • 2019 он, “Цээл сайхан нутгаа магтья” бэсрэг наадам цуваа харваа /1-р байр/
  • 2019 он, Заамар сум “Эх орончдын өдөр” /1-р байр/
  • 2019 он, “Сонгино хайрхан уулын тахилга” иргэдийн баяр /2-р байр/
  • 2019 он, Заамар сумын Төмстий багийн өдөрлөг /2-р байр/
  • 2019 он, Бор нуур сумын Сар шинийн шагайн харваа /3-р байр/
  • 2020 он, Төв аймаг Дэлгэрхаан сум, нээлтийн шагайн харваа /2-р байр/
  • 2020 он, Төв аймаг байгуулагдсаны 97 жилийн баяр наадам /2-р байр/

Улмаар 2020 онд “Их мянган инженерчлэл” ХХК-д ажилд орж Улаанбаатар хотод ажиллаж амьдрах шаардлагатай болсноор:

  • 2021 оноос Аргалант сумын харъяат “Аймгын гоц мэргэн “ Пүрэвсүрэн ахлагчтай шагайн харвааны багт орж
  • 2021 онд Борнуур сумын шагайн харвааны зөвлөлийн нээлтийн тэмцээн /2-р байр/
  • 2022 онд Төв аймаг Баян суманд Аймгийн аварга шалгаруулах тэмцээнд /2-р байр/ АЙМГИЙН ГОЦ МЭРГЭН цолыг гардан авсан.

 

  • 2022 онд Улаанбаатар хот МШХХ 32 дахь удаагийн УАШ тэмцээнд 3-р байр /МОНГОЛ УЛСЫН МЭРГЭН/ цолны болзлыг хангасан.

Заамар сумын түүхэнд Монголын үндэсний спорт-тоглоом шагайн харвааны төрлөөр анхны “Монгол улсын мэргэн” цол хүртэж үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх их үйлсэд хувь нэмэрээ оруулаад байна.

 
2022-07-01 17:12:37