• 70276811
  • 2021zaamar@gmail.com
Алдартнууд

Монгол Улсын начин Дүламсүрэнгийн Намдаг

Дуламсүрэнгийн Намдаг нь 1973 оны 6 дугаар сарын 12-нд Төв аймгийн Заамар суманд Дуламсүрэнгийн 8 дахь хүү болон мэндэлжээ. 1981 он хүртэл Эцэг эхийн гар дээр хүмүүжиж байгаад 1981 онд Заамар сумын сургуулийн 8-р анги төгсөөд МЗХЭ-ийн илгээлтээр ХАА-н үйлдвэрлэлд гарч Заамар нэгдэлд адуучнаар үр бүтээлтэй ажиллаж байгаад 1991 онд цэргийн албанд татагдаж очоод одоогийн цэргийн 805-р ангид хуваарилагдаж тус ангидаа улиран үлдэж, 1996 онд цэргийн начин цол тэмдгийг "Хүч" спорт хороонд байхдаа, 1996-2000 оны хооронд Монгол Улсын Дархан аварга Ж.Мөнхбатын нэрэмжит чуулга барилдаанд 4-н түрүү, 2 үзүүрлэж, 3 шөвгөрч байсан.Залуу Монгол корпорацийн 5 жилийн ойд 19-н даваагаар үзүүрлэсэн. 1996 оны өндөр чансаатай бөхчүүдийн даваа үнэлэх барилдаанд түрүүлсэн.

Монгол бөхийн "Хасу" барилдаанд тогтмол сайн барилдаж шалгарч байсан билээ. 1998 онд Хууль Зүйн яамны "Хүндэт жуух бичиг", Монгол улсын цагдаагийн ерөнхий газрын "Хүндэт жуух бичиг", 1998 онд Ардын хурлын баяр наадмаар тав давж шөвгөрсөн тул Монгол улсын начин тэмдгээр шагнагдсан.

2022-06-17 07:50:07