• 70276811
  • 2021zaamar@gmail.com
АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ "МИНИ ВОЛЕЙБОЛ"-ЫН ТЭМЦЭЭН 2022.06.11-12-НЫ ӨДРҮҮДЭД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Тэмцээнд 11 сумын 86 багийн 473 тамирчин оролцлоо.. “Бага нас”-ны эрэгтэйчүүдийн төрөлд 1-р байр Архуст сумын Ж.Эрдэнэбаяр ахлагчтай баг, 2-р байр Заамар 2-р сургуулийн Г.Санжаадамба ахлагчтай баг, 3-р байр Заамар 1-р сургуулийн М.Отгонбаяр ахлагчтай баг, эмэгтэйчүүдийн төрөлд 1-р байр Заамар 2-р сургуулийн Э.Хонгорзул ахлагчтай баг, 2-р байр Зуунмод сумын 5-р сургуулийн Г.Номин-Эрдэнэ ахлагчтай баг, 3-р байр Баянчандмань сумын Мөнхнаран ахлагчтай баг, “Ахлах нас”-ны эрэгтэйчүүдийн төрөлд 1-р байр Баянчандмань сумын Б.Тэнүүнбаяр ахлагчтай баг, 2-р байр Жаргалант сумын Ц.Чингүүн ахлагчтай баг, 3-р байр Цээл сумын Ш.Баяржавхлан ахлагчтай баг, эмэгтэйчүүдийн төрөл 1-р байр Заамар 1-р сургуулийн М.Мөнхдөлгөөн ахлагчтай баг, 2-р байр Батсүмбэр сумын Б.Наранзул ахлагтай баг, 3-р байр Цээл сумын А.Хулан ахлагчтай багууд тус тус эзэллээ. Бага насны “Шилдэг тоглогч”-оор Зуун мод сумын 5-р сургуулийн Т.Номин-Эрдэнэ, Архуст сумын Ж.Эрдэнэбаяр, Ахлах насны “Шилдэг тоглогч”-оор Заамар сумын 1-р сургуулийн М.Мөнхдөлгөөн, Жаргалант сумын Ц.Чингүүн нар тодорлоо. Багийн нийлбэр дүнгээр 1-р байр С.Энхтуяа дасгалжуулагчтай Заамар 2-р сургууль, 2-р байр Б.Агваанренчин дасгалжуулагчтай Заамар 1-р сургуулийн баг, 3-р байр С.Эрдэнэцэцэг дасгалжуулагчтай Баянчандмань сумын багууд орлоо.

2022-06-13 10:26:32