• 70276811
  • 2021zaamar@gmail.com
“ГРАУНД ГОЛЬФ”-ЫН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Уг тэмцээнд 5 багийн 34 тамирчин оролцлоо. Багийн дүнгээр 1-р байр Зуунмод сумын Д.Батбаяр ахлагчтай баг, 2-р байр Заамар сумын Б.Дамбажав ахлагчтай I баг, 3-р байр Заамар сумын М.Баатарчулуун ахлагчтай II баг тус тус эзэллээ. Хувийн амжилтаар 60-аас дээш насны эрэгтэй ангилалд 1-р байр Зуунмод сум Ш.Эрдэнэбаатар, 2-р байр Заамар сум Б.Дамбажав, 3-р байр Заамар сум Ч.Дандар, эмэгтэй ангилалд 1-р байр Заамар сум Л.Баасансүрэн, 2-р байр Зуунмод сум Н.Амарбаясгалан, 3-р байр Заамар сум Д.Доржханд, 60 хүртэлх насны эрэгтэй ангилалд 1-р байр Зуунмод сум Д.Батбаяр, 2-р байр Баянхагай сум Ц.Жаргалсайхан, 3-р байр Цээл сум Т.Амарбаяр, эмэгтэй ангилалд 1-р байр Зуунмод сум А.Ням-Од, 2-р байр Заамар сум Д.Дагийлаа, 3-р байр Ж.Гэрэлтуяа нар шалгарлаа. Алтан бөмбөгний эзнээр Заамар сум Ч.Дандар, Д.Дагийлаа, С.Төрбат, Зуунмод сум Ш.Эрдэнэбаатар, Цолмон, Н.Амарбаясгалан, Цээл сум Баялагмаа, Т.Атарбаяр нар тодорлоо. Амжилттай оролцсон баг, тамирчиддаа баяр хүргэе.

0000-00-00 00:00:00