• 70276811
  • 2021zaamar@gmail.com
Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг явагдаж байна.

Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг Заамар сумын төвд явагдаж байна.
Техникийн үзлэг оношилгоо Заамар парк цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талд
Татварын байцаагч ЗДТГ-ын Нэг цэгийн үйлчилгээний төвд
Даатгалын үйлчилгээ сумын Соёлын төвд ажиллаж байна.
Тээврийн хэрэгслийн үзлэг оношилгооны үеэр цахим гэрчилгээ олгох, тээврийн хэрэгслийн баримт бичиг шинээр авах, шилжүүлэх, номер дугаар авах, солих зэрэг бүх төрлийн үйлчилгээг үзүүлж байна.
Жич: Мотоциклийн номер дугаар шинээр өгч байгаа ба номер дугааргүй мотоцикл номер дугаар авах шаардлагатай болсоныг мэдэгдэж байна.

2024-04-17 00:00:00