Монгол улсын "Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай" хуулийн дагуу 2023 онд шинээр "Алдарт эхийн" нэг, хоёрдугаар зэргийн одонгоор шагнуулах болзол хангасан эхчүүд
2023 оны 02 сарын 10-ны дотор сумын ЗДТГазрын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэнд дараах холбогдох материалыг бүрдүүлж өгнө үү. / Утас:99440125, 99058184 /
Үүнд:
1. Эхийн гар өргөдөл
2. Эхийн иргэний үнэмлэхний хуулбар
3. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар / хамгийн бага хүүхэд 2023 оны 06 сарын 01-ээс өмнө 1 нас хүрсэн байх /
4. Хүүхэд 16 насанд хүрч иргэний үнэмлэх авсан бол төрсний гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар
5. Үрчилж авсан хүүхдийн тухайд 3 хүртэл насанд үрчилж авсныг батлах төрсний гэрчилгээ болон үрчлэлтийн гэрчилгээний хуулбар
6. Овог нэр сольсон хүүхэдтэй бол овог нэр солиулсан гэрчилгээг хамт хавсаргах
/ Дээрх бүх бичиг баримт нотариатаар баталгаажсан байна. /