• 70276811
  • 2021zaamar@gmail.com
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРААС ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДДАА ЧИНГИС ХААНЫ ЭШ ХӨРГИЙГ ХҮНДЭТГЭН ГАРДУУЛЛАА.

✅ Монгол туургатны эцэг, Дэлхий дахины 2 дахь мянганы суут хүн, Эзэн богд Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2022 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Чингис хааны эш хөргийг дээдлэн залах тухай зарлиг буулгасан.

✅ Тус зарлигийн хэрэгжилтийг хангаж, ЗДТГ Чингис хааныхаа эш хөргийг залж, түүний зэрэгцээ төрийн бусад байгууллагууддаа эш хөргийг хүндэтгэлтэйгээр дурсгалаа.

✅ Холбогдох хууль тогтоомжийн хүрээнд төрийн үйлчилгээг иргэддээ хүргэн ажиллаж буй Та бүхнийхээ ажилд өндрөөс өндөр амжилт хүсье.

2022-09-04 00:00:00