ИТХ-ын дарга

ИТХ-ын дарга

ihd
Эрхэм хүндэт малчид, тариаланчид нутгийн зон олон Та бүхэн маань тавтай сайхан өвөлжиж байна уу.

Та бүхнийхээ итгэлийг өвөрлөн, нутаг орноо удирдах өндөр хариуцлага хүлээсэн бид бүхэн төрт ёсоо дээдлэн, түмэн олныхоо сайн сайхны төлөө эрх чөлөө, шудрага ёс, эв нэдлийг эрхэмлэн хичээнгүйлэн ажиллаж байна. Манай Тосон Заамар нутгийнхан хэзээнээсээ ажилч хичээнгүй ард түмэн билээ. Та бүхнийхээ итгэл сэтгэлийн дэмжлэг, нутаг орноо хөгжүүлэх чин хүслийн үр дүнд Заамар сум маань өргөжин тэлж, заамарчууд бидний ахуй амьдрал улам дээшлэн дэвжинэ гэдэгт итгэлтэй байна. Тийм сайн сайхан амьдралыг бүтээхийн төлөө төрийн албан хаагч бүр хичээнгүйлэн ажиллах болно.
                                       Ган зуд дайраагүй
                                       Газрын сүүтэй хязгаар
                                       Торгон зөөлөн өлгий
                                      Тосон Заамарын хөндий
                  Заамар нутаг маань улам цэцэглэн хөгжиж, дэвжин дээшлэхийн ерөөл дэвшүүлье